
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 101 насны төрсөн өдөр тохиохоос хэдхэн хоногийн өмнө TIME сэтгүүл Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бошиглогчийн бичсэн нийтлэлийг хэвлэв.
Ерөнхийлөгч Нэлсон төрсөн өдрийнхөө хүсэл болгож дэлхий нийтэд юу хүсэж байгаа тухай мөн аз жаргал, амар амгаланд хувь нэмэр оруулах хоёр үнэнийг хуваалцсан. Түүний захиас дэлхий даяарх уншигчдад нэгдүгээрт бидний хүн нэг бүрд тэнгэрлэг үнэ цэн, нэр төр байдаг, хоёрдугаарт бид хөршөө хайрлаж, тэднийг ойлгон энэрч, хүндэтгэлтэй хандах ёстойг сануулсан юм.
“Миний итгэл надад тэртээ 2000 гаруй жилийн өмнө Есүс Христ аз жаргалын ийм хууль болох Бурханыг хайрлах, хөршөө хайрлах талаар номлосон болохыг заадаг. 101 насыг зооглосон хүний хувьд эдгээр зүйл нь шашны хийсвэр үзэл санаа биш харин бодит амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй мэргэн ухаан юм гэдгийг би хэлмээр байна. Эдгээр нь миний амьдралын уналт босолт, эргэлзээтэй байдал, амар амгалан, дайн дажин, эдгэрлийн аль ч үед надад тусалж дэмжиж байсан үнэнүүд юм. Хэрэв бид энэхүү мөнхийн үнэнийг хүлээн аван өөрсдийн үнэ цэнээ эрхэмлэж, бусдад хүндэтгэлтэй хандаж, гэр бүлүүдээ сурган хүмүүжүүлэх аваас бидний амьдрал, бидний дэлхий илүү тогтвортой, илүү баяр баясгалантай байх болно” гэж ерөнхийлөгч Нэлсон бичжээ.
Нийтлэлийг TIME сэтгүүлээс бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
Хожмын үеийн гэгээнтнүүд ерөнхийлөгч Нэлсоны төрсөн өдрийг тэмдэглэхдээ Аврагч Есүс Христийг илүү сайн дагахад нь тэдэнд тусалдаг түүний сургаалуудыг хуваалцаж байна. Бошиглогчийн мэндэлсний 101 насны ой бол дэлхий даяарх сая сая хүний хувьд талархал, баяр баясгаланг тэмдэглэсэн түүхэн үйл явдал юм.
Амар тайвныг тогтоогч байх тухай ерөнхийлөгч Нэлсоны бодол, сургаалын талаар эндээс дэлгэрэнгүй уншина уу.