Мэдээ мэдээлэл

Христийн амилсны баярт зориулсан Тэргүүн Зөвлөлийн захиас 

2022 оны Христийн амилсны баяр

easter-image.jpgDownload Photo

Тэргүүн Зөвлөлийн захиас 

“Тэр амилсан” гэх захиас нь анхны Христийн амилсны баярын тэнгэрлэг захиас байсан юм. 

Бид талархал, бишрэлийн сүнсээр Есүс Христ үнэхээр амилсан хэмээх өөрсдийн гэрчлэлийг тунхаглаж байна. 

Мэдээ 

Бурхан Эцэг бидэнд Өөрийн Хайрт Хүү, Есүс Христийн тэнгэрлэг төрөлт, ижилгүй амьдрал, хязгааргүй цагаатгах золиосыг өгсөн. 

Эцэгийн хүчээр Есүс дахин амилж, үхлийг ялсан юм. 

Тэр бидний амилсан Аврагч, Үлгэрлэгч, Гэтэлгэгч билээ. 

Тэр бол гэрэл, амьдрал, ертөнцийн найдвар юм. 

Түүний зам бол энэ амьдралд аз жаргал, ирэх дэлхийд мөнх амь руу хөтлөх зам юм.  

Христийн амилсны баярын энэхүү агуу ач холбогдол нь бид бүхнийг Есүс Христийг дагаж, Түүний үг, үйлдлээрээ заасны адил нэг нэгнээ хайрлахад хөтлөх болтугай. 

Ерөнхийлөгч Рассэл М.Нэлсон 

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс 

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.