Мэдээ мэдээлэл

Ерөнхийлөгч Нэлсоны зарласан 18 ариун сүм

Ерөнхийлөгч Нэлсон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхийлөгч болсноосоо хойш 118 ариун сүмийг зарлажээ

2022 оны 10-р сарын ерөнхий чуулганы хаалтын үеэр Ерөнхийлөгч Рассэл М.Нэлсон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 18 шинэ ариун сүм, түүний дотор Мексикийн нийслэл Мехико хотод дөрвөн ариун сүм баригдахыг зарлав.

Ерөнхийлөгч Нэлсон ням гаргийн үдээс хойших хуралдааны төгсгөлд хэлсэн үгэндээ эхлээд шинэ ариун сүм баригдах дараах 14 байршлыг зарлав:

  • Солонгосын Бусан
  • Филиппиний Нага
  • Филиппиний Сантиаго
  • Нигерийн Экэт
  • Перугийн Чиклаёо
  • Аргентины Буэнос Айрэс Сити Цэнтэр
  • Бразилын Лондрина
  • Бразилын Рибэрао Прэто
  • Гуатэмалагийн Хуэхуэтэнанго
  • Флоридагийн Жаксонвилл
  • Мичиганы Гранд Рапидс
  • Техасын Проспэр
  • Невадагийн Лөүн Маунтайн
  • Вашингтоны Такома

Ерөнхийлөгч Нэлсон цааш нь хэлэхдээ, "Бид бас ариун сүмдээ очиход цаг хугацааны асуудалтай тулгардаг томоохон хотуудыг сонгон, нэмж ариун сүм барихаар төлөвлөж байна. Иймээс би Мехико хотын ойролцоо шинээр ариун сүм баригдах дөрвөн газрыг зарлах гэж байгаадаа баяртай байна" гэлээ.

Эдгээр дөрөв нь:

  • Мексикийн Куарнавака
  • Мексикийн Пачука
  • Мексикийн Толука
  • Мексикийн Тула

Ерөнхийлөгч Нэлсон үргэлжлүүлэн, “Аврагч ариун сүмд хүмүүст харагдахыг сонгосон нь чухал ач холбогдолтой” хэмээгээд ариун сүм бол “Түүний өргөө” бөгөөд “Түүний хүчээр дүүрэн байдаг” гэдгийг онцлон тэмдэглэв.

“Их Эзэний бидний төлөө хийж буй бүхнээс хараагаа үл салгая. Тэрбээр ариун сүмүүдээ улам хүртээмжтэй болгож байна. Тэрээр бидний ариун сүмүүд барих явцыг улам хурдасгаж байна. Тэрээр Израилыг цуглуулахад туслах чадварыг маань улам нэмэгдүүлж байна. Тэр мөн бидний хүн нэг бүрийн сүнслэгээр цэвэршүүлэгдэх үйл явцыг улам хялбаршуулж байна."

“Ариун сүмд илүү их цагийг өнгөрүүлэх нь юу юунаас илүүтэй амьдралыг тань адислах болно гэдгийг би амлаж байна…. Та бүхэн ариун сүмд урьд өмнөхөөсөө илүү анхаарлаа төвлөрүүлэх болтугай.”

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.