Мэдээ мэдээлэл

2023 оны Бүсийн хуанли Сүмийн гишүүдийг Христэд баясахад тусална

© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

2023 оны Бүсийн шинэ хуанли бэлэн боллоо! Сүнсээр өдөөх уран зураг, судрын эшлэлүүдийг багтаасан энэхүү хуанли нь өдөр тутмын амьдралдаа “үргэлж Түүнийг сана[ж]” (С ба Г 20:77) явахыг хичээж буй Христийн шавь бидний хувьд гайхамшигтай нэгэн хэрэгсэл юм.

Залбиралтайгаар сонгосон уран зураг, судрын хэсгүүд нь бидэнд Аврагчийн Сүнсийг гэр орон, албан тасалгаандаа авчрахад тусална. Бүсийн хуанлийг бэлтгэн, бусадтай хуваалцах нь 2016 оноос хойш Азийн хойд бүсэд уламжлал болон тогтоод байна. 

Уг хуанли нь энэ жилийн Шинэ Гэрээний Ирээд, Намайг дага хөтөлбөртэй нийцэж байгаа. Хуанлид Солонгосын зураач Ким Ён Сун болон бусад улсын уран бүтээлчдийн зурсан уран зураг багтсан бөгөөд Есүс Христийн амьдрал, мөнхийн тохинууллын талаар өгүүлэх олон үзэгдлийг дүрслэн харуулсан.

Хуанли дээрх зураг, судрууд нь Есүс Христ бол үнэхээр бидний Эзэн бөгөөд хоньчин гэдгийг, түүнчлэн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 2022 оны 10-р сарын Ерөнхий чуулганы үеэр амласанчлан Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ “... бидний нөхцөл байдал, сайн үйлс, хэрэгцээ шаардлага болон тусламж хүссэн залбирлын талаар сайн мэдэж байгаа” гэдгийг бидэнтэй итгэл үнэмшил нэгт хүмүүс болоод тэдний найз нөхдөд сануулах болно.

Энэхүү хуанли нь Есүс Христийн талаар илүү ихийг суралцаж, түүнтэй адилхан болохын тулд хичээж буй бидэнд Түүнд итгэх итгэлээ бэхжүүлэхэд тусалж, бидний гэр орныг адисална гэдэгт Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл чин сэтгэлээсээ найдаж байна. Түүнчлэн бие биедээ хуанли бэлэглэх уламжлалтай бидний хувьд Бүсийн хуанлийг найз нөхдөдөө бэлэглэн, тэднийг Аврагч ­Есүс Христийг дагахад урих гайхамшигтай бэлэг байх болно.

2023 оны Бүсийн хуанлийг бишоп, салбарын ерөнхийлөгчдөөс авах боломжтой.

© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.