2022 оны 11-р сарын 15 – Солт Лэйк Сити, Албан ёсны мэдэгдэл
Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын гэрлэлтийн хуулийг хүндэтгэх тухай мэдэгдэл
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 2022 оны 11-р сарын 15-ны мягмар гарагт дараах мэдэгдлийг нийтэлсэн.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлттэй холбоотой сургаал нь олонд танигдсан ба өөрчлөгдөхгүй хэвээр байх болно.
Гэрлэлтийн тухай хуулиа хүндэтгэхийн зэрэгцээ ЛГБТК ах, эгч нарынхаа эрхийг хамгаалж, шашны эрх чөлөөг зохих ёсоор хамгаалахад тасралтгүй хүчин чармайлт гаргаж буй тэдгээр хүмүүст бид талархаж байна.
Ийнхүү хандах нь урагшлах зам гэдэгт бид итгэдэг. Бид шашны эрх чөлөөний зан үйл, зарчмууд болон ЛГБТК хүмүүсийн эрхийг хамгаалахын тулд хамтран ажилласнаар харилцаагаа сайжруулж, илүү их ойлголцлыг бий болгох зүйлсийг хийж чадна.