Мэдээ мэдээлэл

Азийн Хойд Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлийн Шинэ Жилийн Мэндчилгээ

Asia-North-Area-Presidency.png
Asia-North-Area-Presidency.png
Азийн Хойд Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөл болох Ахлагч Такаши Вада (дунд) Ахлагч Р. Расбанд (зүүн) мөн Ахлагч Жон А Мккюун (баруун) нар Токиогийн Ариун Сүмийн урд зогсоно.© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Ах эгч нар аа, бид өнгөрсөн жилийн турш Азийн Хойд бүсэд та нартай хамт үйлчлэх боломжтой байсандаа гүнээ талархаж байна.

Шинэ жил бүрийн эхлэл эргэцүүлэн бодох, хүсэн хүлээх цаг хугацаа байдаг. Бид хайрт Тэнгэрлэг Эцэгийнхээ биднийг адисалсан тэр бүх адислалыг зохис ёсоор тунгаан бодохын зэрэгцээ ирээдүйн адислал, боломжийг хүсэн хүлээж болно.

Өнгөрсөн жил бид бүсээрээ маш их адислалыг хүлээн авлаа. Коронавирусын талаарх санаа зовнил буурч эхэлснээр бид дахин биечлэн цугларах боломжтой болсон нь баяр хөөрийг авчирсан. Тогтмол цуглаж, бие биеэ хүчирхэгжүүлснээр ирдэг адислалуудыг бидэнд хамгийн эхэнд сануулсан юм. Моронай 6:5-6-д “Мөн сүмийнхэн мацаг барихаар мөн залбирахаар, мөн өөр хоорондоо бодгалиудынхаа аз жаргалын талаар ярихаар ойр ойрхон цугладаг байв” гэсэн үгсийг Моронай яагаад хуваалцсаныг бид илүү тодорхой ойлгож авсан.

5-р сард Гуамын Жиго ариун сүмийг барьж дуусгасны дараа, 7-р сард Токиогийн ариун сүмийг дахин онцгойлон адислах боломжоор бид адислагдсан. Бид 10-р сарын Ерөнхий чуулганаар олон хүний залбирлыг хариулсан мэдэгдэл болох Солонгосын Пусан хотод шинэ ариун сүм барих тухай зарлалыг хамтдаа тэмдэглэсэн. Японы Окинавагийн ариун сүмийн барилгын ажил үргэлжлэн ахисан бөгөөд бид энэ ариун сүмийг ирэх жил онцгойлон адислахыг тэсэн ядан хүлээж байна.

2022 онд бид мөн найман ӨҮБББТ чуулган, таван ГБЗ-ын чуулганыг зохион байгуулж адислагдсан. Эдгээр нь өсвөр үеийнхэн, залуучуудын хувьд баяр баясгалантай, ариун нандин цугларалт болж өнгөрсөн билээ. Бид эдгээр чуулганд оролцсон, амжилттай зохион байгуулахад нөр их хүчин чармайлт гаргасан бүх хүнд гүнээ талархаж байна.

Asia-North-Area-Presidency-Photo_couples.png
Asia-North-Area-Presidency-Photo_couples.png
Азийн Хойд Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөл Токиогийн Ариун Сүмийн урд эхнэрүүдтэйгээ зогсоно.© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Бидний бодол санаа одоо ирэх жил рүү чиглэж байна. Шинэ жил эхлэх бүрд бид “шинэ эхлэл” юм уу “шинэ гараа”-г тэсэн ядан хүлээдэг.

“Шинэ эхлэл” бол бидний мөнх бус амьдралын салшгүй хэсэг юм.

Шинэ эхлэлийн тухай сайн мэдээний мөнхийн зарчим байдаг бөгөөд бид үүнийг наманчлал гэдгээр нь мэддэг. Наманчлал бол нигүүлсэнгүй, хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн өгсөн гайхалтай, урам зориг өгдөг, амьдрал өөрчлөх үйл явц юм. Есүс Христийн сайн мэдээний сэргээлтээр дамжуулан алдаанаасаа суралцах нь анхны төлөвлөгөөний нэг хэсэг байсныг бид мэддэг. Тиймээс наманчлал нь суралцах аз жаргалтай үйл явц болдог.

Наманчлал бол тэнгэрлэг бэлэг. Дүрслэхийн аргагүй адислалаар ирдэг бэлэг; төсөөлж чадахаас илүү сүр жавхлантай бэлэг; энэ нь бидний шинэ оны зарим богино хугацааны зорилт шиг биш харин мөнхийн өөрчлөлтийг авчирдаг бэлэг юм. Энэ нь биднийг эгэл жирийн эрэгтэй, эмэгтэй хүнээс Тэнгэрлэг Эцэг Эхтэйгээ илүү адилхан болгоход хүргэдэг өөрчлөлтийн зарчим юм. Грек хэлээр “наманчлал” гэдэг үг нь “Бурханыг, өөрийгөө болон дэлхий ертөнцийг шинээр харах оюун санааны өөрчлөлт” гэсэн утгыг илэрхийлдэг.”

Христийн хамгийн анхны тохинууллыг судалснаар бид энэ зарчмын ач холбогдлыг сурч авдаг. Матай ном дээр “Иохан баривчлагдсаныг Есүс сонсоод Галил тийш зайлан одов. Тэр Назарыг орхиж, Капернаумд очиж суурьшив. Тэр цагаас эхлэн Есүс —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж тунхаглаж эхлэв” гэж гардаг. Ийнхүү наманчлах гэдэг үг нь Аврагчийн олон нийтэд хийсэн тохинууллын хамгийн анхны үг болон тэмдэглэгдсэн юм.

Бид наманчлалын бэлгийг жинхэнэ утгаар нь ойлгосноор “наманчлал” гэдэг үгийг сонсох төдийд л бидний стресс, ямар нэг сөрөг мэдрэмж нь гүн гүнзгий баяр баясал, талархлын мэдрэмж болон огцом өөрчлөгддөг.

Ерөнхийлөгч Нэлсон бидэнд ийн заасан:

“Маш олон хүн наманчлалыг шийтгэл буюу хамгийн ноцтой нөхцөлөөс бусад үед аль болох зайлсхийх ёстой зүйл гэж үздэг. Гэхдээ шийтгэгдэнэ гэсэн мэдрэмж Сатанаас ирдэг. Биднийг эдгээж, өршөөж, цэвэршүүлж бас хүчирхэгжүүлэн, ариусгахыг хүсэж, найдаж байдаг Есүс Христийн мутраа дэлгэн байгааг нь харах харааг маань халхлахыг тэр оролддог.

Иймээс Есүс танаас мөн надаас “наманчлахыг” хүсэхдээ биднийг оюун санаа, мэдлэг, сүнс, тэр бүү хэл амьсгалах арга замаа хүртэл өөрчлөхөд урьдаг. Тэрээр биднээс хайрлах, бодох, үйлчлэх, цаг заваа зарцуулах, эхнэртэйгээ харилцах, хүүхдүүддээ заах, тэр бүү хэл бие махбоддоо санаа тавих арга замаа өөрчлөхийг хүсэж байна гэсэн үг.”

Их Эзэн бидний бошиглогчоор дамжуулан биднийг “амьсгалах арга замаа хүртэл” өөрчлөхийг урьж байгаа нь сонирхолтой юм. Хүн өдөрт дунджаар 17,000-30,000 удаа амьсгалдаг. Бид амьсгалах талаар юу ч бодолгүйгээр амьдралынхаа өдөр бүр энэ гайхамшигт амжилтыг гаргадаг. Энэ бол биднийг тодорхойлдог бидний бие махбодын нэг хэсэг юм.

Бид өдөр бүр наманчилж, шавь байх замаар Христийг дагаснаар Тэр бидний эгэл чанарыг өөрчилдөг. Тэр бидний аливаад хандах арга барилыг өдөр бүр, минут тутамд энгийн арга замаар, аажмаар өөрчилж чаддаг. Аврагчид анхаарлаа төвлөрүүлснээр Тэр бидэнд асуудалд хандах өөрсдийн арга барилыг өөрчлөхөд, тэр ч байтугай амжилтыг энгийн, даруухнаар хүлээж авах чадвартай болоход тусалдаг.

Өдөр бүр наманчилж, сайн мэдээний дагуу хичээнгүйлэн амьдрах нь бидний амьдралын бүхий л нөхцөл байдлыг төгс болгохгүй ч ерөнхийлөгч Нэлсоны амласанчлан энэ нь бидний амьдралын бүх нөхцөл байдлыг илүү сайн болгодог. Бид наманчлалын зарчим болон “шинэ эхлэл”-ийн үнэнийг гэрчилж байна. Энэ нь бидний Гэтэлгэгч, амьд Бурханы Хүү Есүс Христийн золиослолоор боломжтой болсон гэдгийг бид гэрчилж байна.

Есүс Христийн ачаар бидэнд итгэлээр хүсэн хүлээх маш их зүйл бий. Бид бүх хүнийг өдөр бүр наманчилж, Христ рүү эргэж, Түүгээр дамжуулан бүх адислал ирдэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг тэрхүү хүмүүст зориулагдсан баяр баясгаланг мэдрэхийг урьж байна.

Есүс Христийн ариун нэрээр, амен.

*Азийн Хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.