2022 оны Дэлхийг гэрэлтүүлцгээе аяны хүрээнд гэрлээ хуваалцах 50 санааны жагсаалт. PDF файлыг LightTheWorld.org-оос татаж авна уу.
© 2022 Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
Энэхүү нийтлэлийг TheChurchNews.com-ийн зөвшөөрлөөр энд нийтлэв. Бусад мэдээллийн хэрэгслээр ашиглахыг хориглоно.
Сидни Уокэр, Church News
2022 оны #Дэлхийггэрэлтүүлцгээе аянаар таныг Аврагчийн адилаар сайхан сэтгэлийг түгээхэд мөн “Таны гэрэл өнөөдөр хэнд хэрэгтэй байна вэ?” гэсэн асуултын хариултад төвлөрөхөд урьж байна.
12-р сарын турш хувь хүн бүрийг өдөр бүр өөр хэн нэгэнд баяр баясгаланг өгөх арга замуудыг хайж олох, эргэн тойрных нь хүмүүс гэрлээ хэрхэн хуваалцаж байгаа арга замуудыг онцлохыг урамшуулна.
Энэ жилийн аянаар бусадтай гэрлээ хуваалцах 50 санааг жагсаан гаргаж өгсөн нь шинэлэг зүйл болж байна.
Дэлхийг гэрэлтүүлцгээе аяныг удирддаг Сүмийн Номлогчийн албаны дарга Том Пратт: “Өмнө нь бид Христийн мэндэлсний баярын өдөр хүртэл өдөр бүр хийх тусгай үйлчлэлийн санааг өгсөн хуанли гаргадаг байсан. Харин энэ жил бид хэнд үйлчлэл үзүүлж болох тал дээр соргог байж, сайтар бодоход сүнслэгээр өдөөх текст мессеж эсвэл Whatsapp сануулгыг өдөр бүр хүлээн авахаас гадна долоо хоног тутам э-мэйл хүлээн авахыг санал болгож байна.
Өдөр бүр өөр хэн нэгэнтэй хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн гэрлээ хуваалцах арга замыг хайж олоход бид хүмүүсийг уриалж байна. Тиймээс бид энэ жил хүн нэг бүрийг гэр бүлийн гишүүн, найз нөхөд, бүр огт танихгүй хүн байхаас үл хамааран ‘Хэнд миний гэрэл хэрэгтэй байна вэ?’ гэсэн асуултыг тавихад урьж байна. Хэрэв танд хийж эхлэхэд туслах санаа хэрэгтэй бол LightTheWorld.org руу орж ‘Гэрлээ хуваалцах 50 санаа’ гэсэн хуудсыг татаж авна уу.”
Гэрлээ хуваалцах 50 санаа
Энэ Христийн мэндэлсний баярын өдрүүдэд гэрлээ хуваалцах 50 санааг доор оруулав. (PDF татаж авах)
- Найзтайгаа хамт инээ
- Санагалзаж буй хүн рүүгээ залга
- Хэн нэгэнд өгч болох зууш, амттан авч яв
- Найздаа гэртээ хийсэн Христийн мэндэлсний баярын мэндчилгээ илгээ
- Хайртай хүнтэйгээ хамт ганцаарчлан өнгөрүүлэх цаг төлөвлө
- Дараалалд зогсож байхдаа арын хүнээ урдаа оруул
- Хэн нэгэн рүү инээмсэглэ
- "Христийн мэндэлсний баярын мэнд" гэдгийг өөр хэлээр хэлж сур
- Дуртай баярын дууныхаа холбоосыг хуваалц
- Хэн нэгнээс уучлалт гуй
- Дэлгүүрт ард чинь зогсож байгаа хүний төлбөрийг төл
- Хайртай хүнийхээ хийхээр төлөвлөсөн зүйлийг нь биелүүлж өг
- Христийн мэндэлсний баярын дууны жагсаалт гарган найзтайгаа хуваалц
- Эмнэлгийн ажилтанд талархлын зурвас илгээ
- Хэн нэгэнд гэр бүлийн ургийн бичгийг судлахад нь тусал
- Орон нутгийн жижиг бизнесийг дэмж
- Сайхан дурсамжийг буулгасан зургаа гэр бүлийнхээ хэн нэгэнд илгээ
- Хөршөө урмын үг хэл
- Өөр хэн нэгэн танд эелдэг хандахыг зөвшөөр
- Христийн мэндэлсний баярыг өөр оронд хэрхэн тэмдэглэдгийг олж мэд
- Үйлчилгээний болон үйлчлүүлэгчидтэй харилцдаг ажилтанд тэвчээртэй ханд
- Хайртай хүндээ гэрээ цэвэрлэхэд нь тусал
- Аль нэг байгууллагад хандив өг
- Христийн мэндэлсний баярыг тэмдэглэхдээ бусдыг урь
- Хөршийнхөө үүдэнд бэлэг үлдээ
- "Христ Хүү" бичлэгийг гэр бүл, найзуудтайгаа үз
- Найздаа хөгжилтэй зураг эсвэл видео илгээ
- Хайртай хүндээ дуртай номоо бэлэглэ
- Гэр бүлийнхээ гишүүнтэй хамт хоол хий
- Орон нутгийнхаа хүмүүнлэгийн байгууллагад хүнс хандивла
- Өөртөө эелдэг бай. Өөрийгөө хайрла.
- Хэн нэгэн рүү "Би чамд талархдаг шүү" гэсэн мессеж илгээ
- Үйлчилгээний ажилтанд сайхан үгтэй зурвас өг
- Шүтэн бишрэх цуглаанд хөршөө урь
- Олон нийтийн сүлжээнд урам зориг өгсөн сэтгэгдэл үлдээ
- Ахмад настай хөршийндөө зочил
- Хайртай хүндээ тэр таны хувьд чухал гэдгийг хэл
- Оршин байгаа газрынхаа хогийг цэвэрлэ
- Ажлынхаа хүний ачаанаас хөнгөлөлц
- Машинд нь асуудал гарсан хүнд зогсоод тусал
- Хэсэг бүлгээрээ Христийн мэндэлсний баярын дууг бусдад дуул
- Найзтайгаа хамт алх
- #Дэлхийггэрэлтүүлцгээе хаштагийг ашиглан хайртай хүнийхээ тухай олон нийтийн сүлжээнд нийтэл
- Хэн нэгэнд шинэ ур чадвар зааж өгөхийг санал болго
- Танихгүй хүнд хаалга барьж өг
- Гэр бүлийн тоглоомын үдэш зохион байгуул
- Хэн нэгний төлөө нэрээр нь залбир
- Сайн дурын ажилд оролц
- Найзыгаа тэвэр
- Хэн нэгнийг уучил
Үйл ажиллагааны урилга, цахим тараах карт, видео зэрэг бусад эх сурвалжийг эндээс татаж авна уу.
Сүнслэгээр өдөөх санааг өдөр, долоо хоног бүр авахын тулд бүртгүүлэх
АНУ, Канадад амьдардаг хүмүүс 71234 дугаар луу LIGHT гэсэн мессеж илгээж өдөр бүр сүнслэгээр өдөөх санааг авах боломжтой. Хүмүүс мөн эдгээр санааг долоо хоног бүр э-мэйлээр авахаар бүртгүүлж болно.
Бусдад гэрлээ гэрэлтүүл
Есүс Христийн адил хайраар тусламжийн гараа сунгахын тулд хүмүүс хэрхэн сайхан сэтгэлээр үйлчилж байгаа түүхүүдийг #Дэлхийггэрэлтүүлцгээе хаштагийн ашиглан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр нийтэл.