Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 100 дахь төрсөн өдөр (2024 оны 9-р сарын 9) ойртох мөчид үйлчлэл болон хайрын тухай заахаар Есүс Христийн ашигласан 100-ын тоо гардаг судрыг онцолжээ.
Алдагдсан хонины сургаалт зүйрлэлд (Матай 18 ба Лук 15) Есүс Христ 100 хониноосоо алдагдсан нэгийг олохоор явдаг хоньчинтой адил бид гачигдсан хүмүүст хүрч, туслах ёстой гэж заадаг. Энэ жишээг хөндөн, Ерөнхийлөгч Нэлсон 100 насных нь төрсөн өдрийг тэмдэглэхэд нь туслахаар хүмүүс гачигдсан “нэг” хүнд туслахыг санал болгосон.
9-р сарын 9-өөс 100 өдрийн өмнө олон нийтийн сүлжээн дэх нийтлэлдээ Ерөнхийлөгч Нэлсон:
“Амьдралыг маань гэрэлтүүлэх нэг сүнслэг өргөл бол бидний хүн нэг бүр алдагдсан эсвэл ганцаардсан "нэг" хүнд туслах явдал юм. Ирэх саруудад би та бүхнийг залбиралтайгаар: Урам хугарсан хэнийг би мэдэх билээ? Би хэнтэй учраа олж, уучлал гуйх хэрэгтэй байгаа билээ? Яагаад гэдгийг мэдэхгүй ч нэр нь миний санаанд орж ирээд байгаа хэн байгаа билээ? гэсэн асуултуудыг бодож үзэхийг урьж байна. Та бүхэн эдгээр асуултыг Их Эзэнд авчирвал, Тэрээр таныг тусламж хэрэгтэй байгаа тэр нэг хүнд хэрхэн хүрч, дэмжихээ мэдэхэд тань нөлөөлөх болно” гэж хэлсэн.
Аврагчийн жишээг дагаснаар бид “Есүс Христийн хайрыг дэлхий даяар түгээж чадна” хэмээн Ерөнхийлөгч Нэлсон үргэлжлүүлэн хэлжээ.
Бошиглогчийн нийтлэлийг Facebook, Instagram, X (хуучны Twitter) дээр үзэх.