Мэдээ мэдээлэл

БЯИС-ын ерөнхийлөгч Азийн хойд бүсийн залуучуудад боловсролын ач холбогдол хийгээд Христэд итгэх итгэлийн талаар онцлон ярив  

Reese-5.jpgDownload Photo

2024 оны 5-р сарын 12-ны үдэш Японы Ибараки мужийн цуглааны байранд Бригам Янгийн Их Сургуулийн ерөнхийлөгч С.Шэйн Рийс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Азийн хойд бүсийн өсвөр үеийнхэн, залуучуудад хандан үг хэллээ. Боловсрол эзэмшихийн ач холбогдлын талаар ярихдаа ерөнхийлөгч Рийс: “Боловсролтой хүн та нарын одоо үе, тэр дундаа ирээдүйн нөхцөл байдлыг чинь маш ихээр өөрчилж чадна” гэсэн юм.

Тэрээр цааш нь, “Боловсрол буюу илүү гүнзгий түвшний ёс суртахуун, сүнслэг зан чанарыг эзэмшихийн үл анзаарагдам, үл баригдам давуу тал бол бусдыг урамшуулж, өргөн дэмжих чадвар, Сүмд үйлчлэх илүү их боломж бололцоотой байх явдал юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Сүмийн залуучуудад хандсан гайхамшигт захиасандаа ийн хэлсэн, ‘Сүмийн хувьд боловсрол эзэмшин, мэдлэг хуримтлуулах нь шашны үүрэг хариуцлага бөгөөд бид өөрсдийн оюун ухааныг хөгжүүлснээр хэзээ нэгэн өдөр хэн нэгэнд хэрэгцээт үйлчлэлийг нь үзүүлж чадах юм” хэмээн нэмж хэлсэн юм.

Сэтгэл нь хөдөлсөн ерөнхийлөгч Рийс үргэлжлүүлэн: “Энэ бол та нарын сэрэх ёстой мөч! Их Эзэний дуу хоолой болсон, амьд Бурханы бошиглогч боловсрол, мэдлэгийг эрэлхийлэх нь шашны үүрэг хариуцлага гэж хэлсэн!

Их Эзэн бидэнд боломжуудыг олгож, биднийг Өөрийн ажлыг гүйцэлдүүлэх зэмсэг болгон ашиглах болно гэсэн итгэлтэйгээр бид боловсролыг эрэлхийлэх ёстой.

Бурхан та нарын чадавхыг мэддэг гэдэгт итгэ. Үүний хажуугаар өдөр бүр судраас унших, залбирах замаар Их Эзэнийг боловсролынхоо нэг хэсэг болго” гэж хэлэв.

Ерөнхийлөгч Рийс дараах зүйлийг чухалчилсан юм. Тэрээр:Хэрэв та коллеж, мэргэжлийн сургуулийн оюутан эсвэл ажил хөдөлмөр эрхэлж буй залуу үеийн төлөөлөл бол Сүмийн институтийн хөтөлбөрт тогтмол хамрагдах нь боловсрол эзэмших үйл явцдаа Их Эзэнийг оролцуулж байна хэмээн ойлгож болно. Ерөнхийлөгч Нэлсон институтэд хамрагдах сонголтыг хийдэг хүмүүст дараах хүчирхэг амлалтыг өгсөн.

Институтэд хамрагдах нь яг одоо та нарт сайн мэдээний дагуу амьдрахад мөн баяр баяслыг илүү ихээр мэдрэхэд туслах болно. Хэрэв та нар өөрсдийгөө хэн болох талаарх үнэнийг мэдэхийг хүсэж байвал институтэд хамрагд. Хэрэв та нар амьдралын зорилго юу болохыг мэдэхийг хүсэж байвал институтэд хамрагд. Хэрэв та нар гэрээний зам дээр үлдэхийг хүсэж байвал институтэд хамрагд. Хэрэв та нар амьдралдаа хэрхэн Бурханыг ялуулах талаар сурахыг хүсэж байвал институтэд хамрагд. Хэрэв та нар амар тайвныг тогтоогчид байхыг хүсэж байвал институтэд хамрагд’”.

Ерөнхийлөгч Рийс Сүмийн боловсролын системийн нэг хэсэг байх нь Сүмийн нэг хэсэг байх боломжийг олгож, ганцаардлыг даван туулахад тусална гэдгийг хөндөн ярьсан. Тэрээр, “Бүх дэлхий ертөнц, ялангуяа өсөж буй үеийнхэн бидэнд тулгарч байсан хамгийн аюулт тахлуудын нэгтэй нүүр тулж байна. Магадгүй та нар намайг амьсгалын тогтолцоог үрэвсүүлэгч вирусээр үүсдэг тахлын талаар ярьж байна гэж бодож магадгүй юм. Энэ орой би та нарт энэ талаар бус харин түүнээс ч бүр хамаагүй ноцтой байж болох нэгэн вирусийн тухай ярьж байна. Энэ бол ганцаардлын тахал юм.

Бид ганцаардал хурдацтай газар авч мөн хүмүүний зарим зуршил ганцаардал болсон гэх энэ тахлыг улам даамжруулж байгаа талаарх олон нотолгоог олж харсаар байна. Уг тахлын шалтгаан болсон олон зүйл байгаа хэдий ч үүний илэрхий шалтгаануудад бодит үнэнээс холдуулж буй олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, тодорхойгүй, үнэн худал нь үл мэдэгдэх мэдээ мэдээллүүд юм. Видео тоглоомууд аливаа зүйлийг бодит байдлаас өөрөөр дүрслэн харуулж байна. Хиймэл оюун ухаан хүмүүний бодол, мэдрэмжийг дуурайхыг оролдож байна. Эдгээр бүтээл нь бидэнд тулгараад буй ганцаардал хэмээх тахлыг намжаах бус харин ч хүндрүүлж байгаа юм. Саяхан дэгдсэн КОВИД-19 цар тахал нь ганцаардлын тахал газар авахад нөлөө үзүүлсэн хэдий ч үүний суурь шалтгаан нь байгаагүй юм.

Хүмүүс бидэнд хоорондоо холбогдох хэрэгцээ бий, бидэнд нэгэн хэсэг гэдгээ мэдрэх газар хэрэгтэй. Бид гэгээнтнүүдийн нөхөрлөлөөс ирэх амар амгалан, баяр баясгалан, аюулгүй байдлыг мэдрэх хэрэгтэй. Энэ баяр баясгаланг мэдрэх хамгийн сайхан газруудын нэг бол хайр, хүч чадал, урам зориг өгөх хүмүүстэй хамт цугларах газар юм. Би та нараас хүн нэг бүрд зориулсан ийм газар нь Сүмд мөн Сүмийн боловсролын системд байгаа гэдгийг мэдээсэй хэмээн хүсэж байна.

Бидэнд Ютагийн БЯИС байгаа . . . мөн Хавайн Бригам Янгийн Их Сургуульд миний дуу хоолойг сонсож буй бүх гэгээнтэнд зориулсан дээд боловсролын байгууллага байгаа нь гайхалтай хэрэг юм. Та нарт Сүмийн боловсролын системийн нэгэн хэсэг гэдгээ мэдрэх газар бий юм шүү” гэсэн юм.

Тэргүүлэх эрх мэдэлтний хувиар Азийн хойд бүсийн ерөнхийлөгч, ахлагч Такаши Вада бүс даяар цугларсан хүмүүст хандан залуу байхдаа хэрхэн Есүс Христийн мөн хожим нь Есүс Христийн Хожмын Гэгээнтнүүдийн Сүмийн талаар олж мэдсэн тухайгаа ярьсан юм.

Ахлах сургуулийнх нь Англи хэлний хичээл дээр багш нь түүнд нэг хуудсан дээр нь японоор, эсрэг талын хуудсан дээр нь англиар бичсэн библи өгөөд англи хэл сурахдаа ашиглаарай гэсэн аж. Номын эхэнд бодгалийн талаарх асуулт бүхий жагсаалт байсан ба түүний анхаарлыг татсан нэг асуултыг “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн гэв” хэмээх Матай 11-р бүлгийн судраар хариулсан байжээ.

Ахлагч Вада,Хэн нэгэн надад хандан маш эелдгээр мөн хайраар ярьж байгаа мэт мэдрэмж төрсөн. Би цааш нь уншин, Есүсийн үг нь итгэл үнэмшил, хайр, сүнслэг урмаар дүүрэн болохыг олж мэдсэн юм.

Би өөрийн хэн болох мөн өөрийгөө хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгээс ирсэн гэдгээ, бид бүгд Бурханы хөвгүүд, охид мөн бид бүгд ах, эгч, дүү нар гэдгээ мэдэж авсан юм. Та нар бол миний ах, эгч, дүү нар юм шүү!” гэсэн юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.