Мэдээ мэдээлэл

Сүм НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажилласны 10 жилийн ойг тэмдэглэв 

НҮБ-ын АНУ дахь Хүүхдийн сангийн удирдагчид Солт Лэйк Сити дэх Сүмийн Хүмүүнлэгийн үйл ажиллагаа хариуцсан газруудаар айлчлав

2023 оны 1-р сарын 12-ны пүрэв гарагт НҮБ-ын Хүүхдийн сангийн АНУ дахь удирдагчид Солт Лэйк Сити дэх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Хүмүүнлэгийн үйл ажиллагаа хариуцсан газруудаар айлчлав. НҮБ-ын Хүүхдийн сан болон Сүм дэлхий даяарх тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд тусалж буй хамтын ажиллагааныхаа 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна.  

Татах боломжтой SOTs, B-roll 

                                                                    Зураг татах 

Төлөөлөгчдийг Сүмийн ахмад удирдагчид, Халамжийн болон бие даах чадварын үйлчлэлийн хэлтэс Сүмийн удирдах төвд хүлээн авч уулзлаа. Лхагва гаргийн үдэш тэд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гари Э.Стивэнсон, Тэргүүлэх бишоп Жэралд Коссэй, Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Камилл Н.Жонсон, Халамжийн болон бие даах чадварын үйлчлэлийн хэлтсийн захирал Блэйн Р.Максфийлд нартай Ариун сүмийн талбайд оройн зоог барив.  

Бишоп Коссэй, “Бид НҮБ-ын АНУ дахь Хүүхдийн сантай удаан хугацааны турш хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Дэлхий даяарх эмзэг бүлгийн хүүхдүүд болон гэр бүлүүдэд нь тусламж үзүүлэх тэдний ажил бага насны хүүхдийн хоол тэжээлд анхаарч буй манай Сүмийн дэлхийг хамарсан ажилтай ихээхэн нийцдэг. Бид хөршөө хайрлаж, мөн үйлчлэх Христийн сургаалыг дагахыг эрмэлздэг ” хэмээн хэлэв. 

Ерөнхийлөгч Жонсон, “Бид НҮБ-ын АНУ дахь Хүүхдийн сантай хамтран ажиллаж, хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол тэжээлд илүү хүртээмжтэй байдлаар анхаарах боломжтой байгаад баяртай байна. Тэдний дэлхий нийтийг хамарсан хүчин чармайлтууд нь Сүмийн тусламж хэрэгцээтэй хүмүүсийг халамжлах зарчимтай нийцдэг” гэж хэлэв. 

НҮБ-ын АНУ дахь Хүүхдийн сангийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Майкл Ж.Нэнхүүс Солт Лэйк Ситид анх удаа хийж буй энэхүү айлчлалынхаа үеэр, “Харсан бүхэндээ сэтгэл минь үнэхээр хөдөлж байна” гэсэн юм. Тэрээр Нью-Йорк хотод ажиллаж, амьдардаг юм.  

Мөн тэр, “Та нар энэ бүгдийг зөвхөн бусдад туслахын тулд хийдэггүй юм байна. Та нар үнэхээр хийж буй зүйлсээ хийхээр дуудагджээ. Итгэгч хүмүүст буй энэ ажлыг хийх дуудлага нь тэднийг илүү гуйвшгүй болгодог бололтой” гэж хэлсэн.  

Сүмийн дэлхийг хамарсан Хүмүүнлэгийн үйлчлэлийн төвийн захирал Шэрон Юбанк НҮБ-ын АНУ дахь Хүүхдийн сангийн удирдагчдын Хүмүүнлэгийн төв болон Халамжийн талбайд хийсэн айчлалыг удирдсан юм.  

Шэрон Юбанк эгч, “Би та бүгдийг дараах гурван зүйлийг тухайлбал: Есүс Христэд итгэх итгэлээ бодит бөгөөд найрсаг үйлдэл болгохыг хичээж буй хүмүүсийн баталгааг, хоёрдугаарт итгэл үнэмшил, соёл уламжлал, улс төрийн үзэл бодлоос нь үл хамааран бүх хүнийг хүндэтгэх хүндэтгэлийг, гуравдугаарт нийгмийн сайн сайхны төлөө өөрийгөө хойш тавин, цалин хөлсгүй сайн дураар үйлчлэх ёс суртахууныг болон энэ нь тэдэнд сайнаар нөлөөлж байгааг олж харна гэдэгт найдаж байна” хэмээн айлчлалын багийнханд хэлсэн юм. 

Мөн НҮБ-ын АНУ дахь Хүүхдийн сангийн удирдагчид Сүмийн Тэргүүлэх бишопын зөвлөлтэй Ариун сүмийн талбайд уулзав. 

Нэнхүүс, “Миний бодлоор бидний зүгээс танай Сүмтэй хэд хэдэн салбарт хамтарч ажиллаж болох ба үүний нэг нь дархлаажуулалтын салбар, дараагийнх нь хүнс тэжээлийн салбар орж байна. Өнөөдөр бидэнд дэлхий даяар хүүхдийн хоол тэжээлийн томоохон хямрал нүүрлээд байна” хэмээн нэмж тайлбарлав.

Бидний хамтын ажиллагааны түүх  

2013 онд Есүс Христийн Сүм НҮБ-ын Йордан дахь Хүүхдийн санд дархлаажуулалтын дэмжлэг үзүүлсэн.  

2014 онд Сүм жирэмсний үеийн болон нярайн татранг бууруулах хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх хамтарсан ажилд нэгдсэн. 

Сүмийн үзүүлсэн дэмжлэгээр 10 сая эмэгтэйг жирэмсний үеийн болон нярайн татрангаас хамгаалах вакцинд хамруулж, өвчлөлийн түвшин өндөр орны тоог 50-аас 12 хүртэл болгож бууруулахад дэмжлэг үзүүлсэн.  

Европ дахь дүрвэгсдэд туслах үүднээс яаралтай тусламж үзүүлэх хамтарсан ажлыг анх 2015 онд зохион байгуулсан. 2018 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Кени, Судан, Уганда улсад хэрэгжиж эхлээд буй Learning for Life хэмээх хамтын хөтөлбөрт 115,000 гаруй хүүхэд хамрагдсан. 2021 онд Сүм Ковид-19-ийн вакцин түгээх дэлхий дахиныг хамарсан үйлсэд нэгдэн орсон.   

“Энэ үеэс хойш бид 1.8 тэрбум тун вакциныг дэлхийн даяар хүргэсэн бөгөөд КОВИД-ын хямралыг дуусгаж чадаагүй ч хянах илүү боломжтой түвшинд авчирсан нь гарцаагүй юм” гэж Нэнхүүс онцлов. 

Түүнчлэн Сүм өнгөрсөн жил хүүхдийг хүнс тэжээлийн дутагдлаас сэргийлэх, үүнийг эмчлэх “Үрэх цаг үгүй” хэмээх НҮБ-ын дэлхийн Хүүхдийн сангийн хөтөлбөрт оролцсон. 

Ерөнхийлөгч Жонсон, “Дэлхий нийтийг хамарсан энэхүү хүчин чармайлт нь хоол тэжээлийн дутагдалд нэрвэгдсэн хүүхдүүдэд туслах Сүмийн Халамжийн нийгэмлэгийн зорилготой нийцэж байгаа юм. Бид дэлхий даяарх хүүхдүүдэд хайраа илэрхийлэхийн зэрэгцээ хоол тэжээлийн дутагдлаас үүдэлтэй амь насанд хүрэх хэмжээний аюулыг үгүй хийхэд мөн балчир хүүхдүүдэд зориулан илүү эрүүл, аз жаргалтай амьдралыг бий болгоход туслах ажилд сэтгэл зүрхээ зориулдаг” хэмээн хэлсэн. 

Юбанк эгч “Хамгийн хүнд хэцүү газруудад хүрч, хамгийн урт удаан хугацаа зарцуулан, хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд хэрэгцээт зүйлсээ авч чадаж байгаа эсэхэд санаа тавьдаг байгууллага НҮБ-ын Хүүхдийн сангаас өөр байхгүй. Манай Сүмийн цуглаан явагддаггүй, барилга, тээврийн хэрэгсэл байхгүй газруудад зөвхөн НҮБ-ын Хүүхдийн сангийнхан байдаг бөгөөд та бүхэн тэдгээр газарт байхаар зүрх сэтгэлдээ шийдсэн хүмүүс юм. Бид энэ бүгдийн үр нөлөөг хардаг” гэж хэлсэн юм. 

UNICEF-President-HQ-Tour-2023
UNICEF-President-HQ-Tour-2023
НҮБ-ын Хүүхдийн сангийн АНУ дахь удирдагчид Сүмийн чуулганы төв дэх Христийн хөшөөний өмнө Сүмийн Хүмүүнлэгийн үйлчлэлийн төлөөлөгчидтэй хамт зогсож байгаа нь. Юта муж, Солт Лэйк Сити. 2023 оны 1-р сарын 12-ны пүрэв гараг. Зурагт зүүн талаас Хүмүүнлэгийн үйлчлэлийн төвийн менежер Робэрт Хокансон, Хүмүүнлэгийн үйлчлэлийн төвийн захирал Шэрон Юбанк, НҮБ-ын АНУ дахь Хүүхдийн сангийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Майкл Ж.Нэнхүүс, НҮБ-ын АНУ дахь Хүүхдийн сангийн албаны захирал Рэйчэл Стаинбэрг, НҮБ-ын АНУ дахь Хүүхдийн сангийн захирлын туслах Сара Каллавэй. 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Нэнхүүс “Өнөөдөр би танай Сүм нийгэмдээ болон дэлхий дахинд Миний мутар бөгөөд өлмий бай хэмээх Есүсийн өгсөн даалгаврыг биелүүлж байгааг харж байна” хэмээн үгээ төгсгөсөн. 

Максфийлд, “Сүмийн гол зорилго бол дэлхий дахинд нэмэгдэж буй өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдал газар авахаас сэргийлэхэд туслах дэмжлэгийг үзүүлэх явдал юм. НҮБ-ын АНУ дахь Хүүхдийн сантай хамтран оруулж буй хувь нэмэр, хамтын ажиллагаа дэлхийн эргэн тойронд буй эмзэг бүлгийн хүүхэд, эмэгтэйчүүдэд тусалдаг” хэмээн хэлэв. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.