Мэдээ мэдээлэл

Ахлагч Күк Нотр Дамын дээд хэмжээний уулзалт дээр “Итгэлийн хөгжмийг сонсох чихгүй” байх үедээ бид юуг алддаг талаар тайлбарлав.

Төлөөлөгч Күк “Шашин хоорондын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтад хамба лам, эрхэмсэг хүндэт Тимоти Долан; Др.Жаквилэн Ривэрс; рабби Мир Соловейчик нарын хамт оролцлоо.

Allred---Elder-Cook-Notre-Dame_ja_1691.jpg
Allred---Elder-Cook-Notre-Dame_ja_1691.jpg
Ахлагч Квинтин Л.Күк, түүний гэргий Мэри, хамба лам Тимоти Долан нар 2021 оны 6-р сарын 28-ны даваа гарагт Нотр Дамын Их Сургууль дээр зохион байгуулагдсан шашны эрх чөлөөний талаарх уулзалтын үйл явцыг сонирхож байгаа нь. All rights reserved.
Download Photo

Даваа гарагт “Шашин хоорондын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт болж өнгөрлөө. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төлөөлөгч, ахлагч Күк; католик шашны хамба лам; пентекост судлаач, рабби нар АНУ-ын Католикийн Их Сургуулиас зохион байгуулсан шашны эрх чөлөөний талаарх анхны дээд хэмжээний уулзалтад оролцов.  

2009 оноос Нью- Йорк хотын хамба ламаар үйлчилж буй эрхэмсэг хамба Тимоти Долан нь Нотр Дамын Их Сургуулиас зохион байгуулсан шашны эрх чөлөөний талаарх дээд хэмжээний уулзалтад үг хэллээ. Түүнчлэн уг уулзалтад Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күк; пентекостч, Сиймор хар арьст итгэгчдийн сүмийн болон Бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал Др.Жаквилэн Ривэрс; Нью-Йорк дахь Шийрэт Израил чуулганы рабби Мийр Соловейчик нарын 3 хүн үг хэлсэн юм. 

“Өнөөдөр шашны сайн сайхныг үл тоомсорлох юм уу сөргөөр харах хандлага газар авч байна” хэмээн ахлагч Күк хэллээ. Тэрээр нэгэн еврей удирдагчийн үгээс эш татан, өнөө үед “итгэлийн хөгжмийг сонсох чихгүй” хэчнээн хүн байгаа бол хэмээн харамсан хэлэв. Мөн төлөөлөгч шашнаас ирдэг хоёр адислал болох хариуцлага, сайн үйлс хоёрын талаар өгүүлсэн.  

Ахлагч Күк “Бид бие биетэйгээ харилцах харилцааныхаа төлөө Бурханы өмнө хариуцлага хүлээдэг байх нь сайн сайхныг үйлдэх хүчийг өгч, ардчиллыг хүчтэй дэмждэг. Хариуцлагатай байх нь нийгмийн эв нэгдэлд хамгийн чухал үнэт тэдгээр зүйлсийг дэмжиж, адисалдаг" гэж хэлсэн юм. 

“Би өнөөдөр бүх шашныг хамтдаа нэгдэн, итгэлээ төдийгүй олон янзын итгэл үнэмшилтэй хүмүүсийн шашин шүтэх эрх чөлөөг, түүнчлэн шашингүй хүмүүсийн эрх чөлөөг хамгаалахад хамтран ажиллахад уриалж байна.” —Ахлагч Күк 

Ахлагч Күк Виллиам Вилбэрфорс (Их Британи), Квэкэрс (эртний Америк) зэрэг итгэлтэй хүмүүсийг боолчлолын эсрэг тэмцэхэд шашин хэрхэн нөлөөлснийг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр 1960-аад онд АНУ-д иргэний эрхийг уриалж байсан Мартин Лютер Кинг зэрэг хүмүүсийг хөдөлгөж байсан итгэлийн хүчийн талаар дурдав.  

Ахлагч Күк цааш нь “Зарим хүн АНУ-ын Үндсэн хуульд тусгасан зарчмуудыг (шашны эрх чөлөө гэх мэт) дагаж мөрдөх нь цөөнхийн бүлгүүдийн эрхийг хамгаалах тал дээр тохирохгүй гэж үздэг. Харин би үүнтэй санал нийлдэггүй бөгөөд үндсэн хуулийг дэмжих, “арьс өнгө, нийгмийн шударга бус байдлыг даван туулахын төлөө хүчирхэг, энх тайванч хүчин чармайлтуудыг гаргах зэрэг нь хоорондоо тэрсэлдэх зүйл биш юм. Арьс өнгөөр ялгаварлах үзлийг бүх түвшинд арилгах хэрэгтэй. Түүхээс үзэхэд, шашны итгэл үнэмшил бол уг зорилгыг хэрэгжүүлэх агуу хүчнүүдийн нэг байсаар ирсэн” хэмээн ухуулсан юм.  

Итгэлтэй хүмүүсийн сайн үйлийг дэлхий дахинд илүү их таниулахад бидний хамтын ажиллагаа тус болох ёстой гэж ахлагч Күк хэлэв.

Allred---Elder-Cook-Notre-Dame_ja_2359.jpg
Allred---Elder-Cook-Notre-Dame_ja_2359.jpg
Ахлагч Квинтин Л.Күк Нотр Дамын Их Сургуулиас 2021 оны 6-р сарын 28-ны өдөр зохион байгуулсан шашны эрх чөлөөний талаарх дээд хэмжээний уулзалтад үг хэлэв. Бүх эрх хамгаалагдсан. All rights reserved.
Download Photo

Төлөөлөгч Күк “Би өнөөдөр бүх шашныг хамтдаа нэгдэж, итгэлээ төдийгүй олон янзын итгэл үнэмшилтэй хүмүүсийн шашин шүтэх эрх чөлөөг, түүнчлэн шашингүй хүмүүсийн эрх чөлөөг хамгаалахад хамтран ажиллахад уриалж байна. Католик, евангели, еврей, лалын шашинтнууд болон хожмын үеийн гэгээнтнүүд, өөр шашин шүтлэгтэй хүмүүс дэлхий даяар шашны эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх ариун ажлыг дэмжиж тусалдаг шашны эвслийн нэг хэсэг байх ёстой. Бид зөвхөн өөрсдийн шашныг шүтэх боломжоо хамгаалах бус, шашин бүрийн сургаал, хуулийг хэрэгжүүлэх эрхийг хамгаалах ёстой” хэмээн хэлсэн. 

Тэрээр дээд хэмжээний уулзалтад оролцогчдыг үл итгэлцэл, хуваагдмал байдлын хүчит салхины эсрэг тэмцэхэд уриалж, “Үл итгэлцэл болон хуваагдмал байдлын аль алиныг хүчгүй болгосноор та бүхэн энэхүү ажлыг хэрхэн гүйцэлдүүлэхээ мөн ертөнцөд итгэл үнэмшил, эв нэгдлийн гэрэлт цамхаг болохын тулд юу хийхээ хамгийн сайн мэдэх болно” гэв. 

Хамба лам Долан, Др.Ривэрс, Рабби Соловейчик нарын хэлсэн үгээс хураангуйлан оруулав 

Хамба лам Тимоти Долан 

Хамба лам Тимоти Долан итгэгчдэд хандан, шашны эрх чөлөөг хамгаалах үйлийг “дарангуйлсан, сохроор дагасан, консерватив, гэгээрээгүй загалмайтнуудын тэмцэл” хэмээн үздэг давамгай үзлийг засах дараах 4 санааг хуваалцав. Үүнд: 

"Бид итгэгчид учраас биш, харин америкчууд учраас" шашны эрх чөлөөг дэмждэг. 

Шашны эрх чөлөөг хамгаалах үйлийг түүхэнд ихэвчлэн “дэвшилтэт мөн шинэчлэлийн хөдөлгөөний нэг хэсэг" гэж үздэг байсан. 

Бид төр засгаа шашнаас хамгаалахын тулд бус, харин шашныг чөлөөтэй шүтэх эрхийг хамгаалахын тулд шашны эрх чөлөөг эрхэмлэдэг. 

Шашны талаарх бидний соёлын үзэл нь олон нийтийн дунд шашныг дэлгэрүүлэх үзлээс “итгэлээр өдөөгдсөн аливаа дуу хоолойны төлөө тэмцэх үзэл” болж өөрчлөгдсөн.  

Хамба лам Долан “Бид Сэсил Калвэрт, Рожэр Виллиамс, Виллиам Пэнн, Жон Каррол нартай адил эрх чөлөөг хүсэж байна. Бид агуу эх орончид болох Жонатан Эдвардс, Бригам Янг, тэмцэгчид болох Виллиам Жэннингс Брайн, Сэсар Чэвэз, Дороти Дэй, Рабби Абрахам Иошуа Хэшл, Мартин Лютер Кинг нартай адил өөрсдийн амьдрал дахь итгэлээр хуягласан ухамсар бүхий итгэл үнэмшлийн эрх чөлөөг авчрахыг хүсэж байна” хэмээлээ. 

Allred---Elder-Cook-Notre-Dame_ja_2684.jpg
Allred---Elder-Cook-Notre-Dame_ja_2684.jpg
Ахлагч Квинтин Л.Күк (зүүн талд), Др. Жаквилэн Ривэрс (голд), хамба лам Тимоти Долан (баруун талд) нар 2021 оны 6-р сарын 28-ны даваа гарагт Нотр Дамын Их Сургуульд болсон шашны эрх чөлөөний талаарх дээд хэмжээний уулзалтад үг хэлэв. Бүх эрх хамгаалагдсан.All rights reserved.
Download Photo

Др.Жаквилэн Ривэрс  

Доктор Ривэрс хар арьст итгэгчдийн байр сууринаас шашны эрх чөлөөний тухай ярив. “Шашны эрх чөлөө нь африк гаралтай америкчуудын хувьд ачаа болон адислал болсоор ирсэн. Жишээлбэл, шашны эрх чөлөөг боолчлолыг үргэлжлүүлэх мөн халах зорилгын аль алинаар нь ашиглаж байсан” гэж тэр хэлжээ. 

Др.Ривэрс цааш үргэлжлүүлэн, хар арьст итгэгчид бол “хүчирхэг итгэлтэй, хүсэл эрмэлзэл дүүрэн хүмүүс. Гэхдээ тэд бол шашны эрх чөлөөний тал дээр ашиглагдаагүй байгаа томоохон нөөц бөгөөд “унтаж буй аварга биетүүд” юм. Учир нь, шашны эрх чөлөөний талаар дуугарсан хүмүүсийн ихэнх нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тулгарч байсан. Хэрэв бид эдгээр саад бэрхшээлийг бага багаар даван туулж, үүндээ хар арьст итгэгчдийг бүрэн татан оролцуулж чадвал шашны эрх чөлөөг нэмэгдүүлэх маш олон зүйлийг хийж чадна. Бид итгэлийнхээ дагуу амьдрах эрх чөлөөтэй байх ёстой. Шашингүй хүмүүс ч мөн адил ухамсрынхаа дагуу амьдрах эрх чөлөөтэй байх ёстой. Бид унтаж буй аварга биетийг сэрээх ёстой” гэж хуваалцжээ. 

Рабби Мийр Соловейчик 

Рабби Соловейчик "Аливаа шашны зан үйлд засгийн газраас шахалт үзүүлэх тохиолдол хаана ч гарч болохыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд тэр даруй сэтгэлээр унах ч хэрэггүй" гэв. Түүний хэлсэн энэ үг Христэд итгэгчдэд “бүх хүн тэдэнтэй үргэлж сайхан харьцахгүй гэдгийг ухаарч, цочролоосоо гарах” урмыг өгсөн юм. 

Өнөөгийн дэлхийд итгэгч байх нь сорилт бэрхшээлтэй зүйл бөгөөд “нийгэмдээ хөрш болон гадны хүн байхад суралцах нь сорилт болдог.” Нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх нь ч мөн хүндрэлтэй байдаг төдийгүй энэ нь итгэгч бүлгүүдийг хооронд нь улам ойртуулж, бие биеэсээ суралцах боломжийг олгосон. … Бидний насны өндөрлөгөөс харахад, энэ үйл явц үнэхээр хүндэрч магадгүй байгаа ч итгэгч бүлгүүд бид бие биенээ олж харсан. Ядаж л бид үүнд баярлах ёстой” гэж хэлсэн юм. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.