Мэдээ мэдээлэл

Ахлагч Дийн М.Дэвис 69 насандаа өөд боллоо 

Далын ахлагч Дийн М.Дэвис удаан хугацааны турш хорт хавдар өвчинтэй тэмцсэний эцэст мягмар гаргийн орой Юта мужийн Норт Солт Лэйкт нас эцэслэснийг бид хайр, харуусалтайгаар мэдэгдэж байна. Тэрээр 69 насандаа эхнэр Дарла, таван хүүхэд, 17 ач зээгээ орхин одлоо. 

Ахлагч Дийн М.Дэвис 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдсан. Үүний өмнө тэрээр Тэргүүлэх бишопын зөвлөлд зөвлөхөөр 8 жил (2012-2015 онуудад хоёрдугаар зөвлөхөөр, 2015-2020 онуудад нэгдүгээр зөвлөхөөр) үйлчилжээ.  

Сүмд бүрэн цагаар 9 жилийн турш үйлчлэхээсээ өмнө ахлагч Дэвис Сүмийн тусгай төслүүдийн хэлтэст гүйцэтгэх захирлаар ажилладаг байв. Тэрээр тусгай зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, ариун сүмийн загвар, барилгын ажил зэрэгт хяналт тавьдаг байлаа. Тэр үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт болон барилга, менежментийн салбарт ажилладаг байсан. Тэрээр Бригам Янгийн Их Сургуульд боловсрол эзэмшиж (хөдөө аж ахуйн эдийн засгийн бакалавр), Стэнфордын болон Баруун хойд их сургуулиудад гүнзгийрүүлсэн удирдлагын хөтөлбөрүүдийг дүүргэжээ. 

Солт Лэйк Ситигийн уугуул тэрээр Сүмийн сайн дурын бусад олон үйлчлэлд үйлчилсэн. Тухайлбал, Уругвай-Парагвай Номлолд бүрэн цагийн номлогчоор үйлчилсэн ба Пуэрто Рико Сан Хуан Номлолын ерөнхийлөгч, номлолын ерөнхийлөгчийн зөвлөх, гадасны ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, гадасны гүйцэтгэх нарийн бичиг, дээд зөвлөх болон хэд хэдэн бишопын зөвлөлд тус тус үйлчилсэн юм. 

Ахлагч Дэвисийн оршуулгад бэлтгэх ажил явагдаж байна. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.