Мэдээ мэдээлэл

EХХҮГС-ээс Монголын бяцхан үрсдээ зориулав

 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс жил бүр дэлхий даяар Христийн мэндэлсний баяраар "Дэлхийг Гэрэлтүүлцгээе!" аяныг зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн аяны нэг хэсэг болгон Сүмийн УБ Баруун Гадасны Халамжийн бүлгийн эгч нар "ЕХХҮГС-ээс бяцхан үрсдээ зориулав" нэртэй нярайн 110 гаруй багцийг ээж нарт хандивлахаар ажиллаж байна.

Халамжийн бүлгийн 140 гаруй эгч нар сүмийн залуу эмэгтэйчүүдтэй хамтран нярайн өлгий, цамц, малгай болон бусад зүйлсийг багтаасан багцаа бэлтгэх үйлчлэл Сүмийн Баянзүрх байранд 2019 оны 11-р сарын 23-нд болж өнгөрлөө. Энэхүү сайн дурын ажилд сэтгэл гарган оролцсон бүх хүмүүс бүх зүрх сэтгэлээ шингээн уг багцуудаа бэлдэцгээв. "Аврагчийнхаа мэндэлсний баяраар бяцхан үрс болон ээж нарт нь баясал бэлэглэцгээе" хэмээн ярьцгааж байлаа.

12-р сарын эхний 10 хоногт багтан нярайн багцаа тарааж эхлэхээр төлөвлөж байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.