Fun3.jpg
Мэдээ мэдээлэл

Моорхаус коллеж Бошиглогчид энх

тайвны шагнал гардуулна

Ерөнхийлөгч Нэлсоны дэлхий дахины манлайллын үйлсэд хүндэтгэл үзүүлнэ  

Жоржиа муж дахь өнгөт арьстнуудын түүхт Моорхаус коллеж нь Ганди-Кинг-Мандэлагийн нэрэмжит энх тайвны анхны шагналаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонд гардуулах болсон гэдгээ өнөөдөр зарлалаа. 

Жоржиа муж дахь өнгөт арьстнуудын түүхт Моорхаус коллеж нь Ганди-Кинг-Мандэлагийн нэрэмжит энх тайвны анхны шагналаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонд гардуулах болсон гэдгээ өнөөдөр зарлалаа. 

Уг шагнал нь Махатма Ганди, Бага Мартин Лютер Кинг, Нэлсон Мандэла нарын нэрэмжит шагнал юм. Хүчирхийллийн бус арга замаар нийгмийн эерэг өөрчлөлт, энх тайвныг идэвхтэй урамшуулан дэмжиж, дэлхий дахиныг манлайлан дагуулах ур чадвараараа дамжуулан энх тайван, шударга ёс, ялгаатай байдал, олон ургалч үзлийг хамгаалан дуу хоолойгоо өргөдөг хүмүүст энэхүү шагналыг олгодог хэмээн тус коллеж мэдэгджээ. 

© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Жоржиа мужийн Атланта хотын Моорхаус коллеж дэх Бага Мартин Лютер Кингийн Олон Улсын Сүмийн өмнө байрлах Бага Мартин Лютер Кингийн хөшөө. 2023 оны 4-р сарын 13-ны өдөр уг сүмд зохион байгуулагдах үйл ажиллагааны үеэр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “дэлхий дахиныг манлайлан  энх тайван, шударга ёс, ялгаатай байдал, олон ургалч үзлийг хамгаалан дуу хоолойгоо өргөж буй” үйлсэд хүндэтгэл үзүүлнэ. Зургийг татаж авах  

“Энх тайванд хүрэх зам гэж үгүй. Энх тайван өөрөө зам нь бөгөөд харин хүчирхийллээс ангид байх нь түүнд хүрэх арга” хэмээн Бага Мартин Лютер Кингийн Олон Улсын Сүмийн тэргүүн, санваартан, доктор Лорэнс Эдвард Картэр хэлжээ. “Та энх тайвны тухай номлож, лекц уншсанаар түүнд хүрч чадахгүй. Та өөрөө энх тайван байх хэрэгтэй. Та болоход бэлэн биш байгаа зүйлээ авч чадахгүй.” Доктор Картэр уг ёслолын арга хэмжээн дээр ерөнхийлөгч Нэлсонд шагналыг гардуулна. 

Ерөнхийлөгч Нэлсон уг шагналыг видео бичлэгээр дамжуулан хүлээн авах бөгөөд Ариун сүмийн талбайн Табэрнэклын найрал дуучид тоглолтоо цахимаар толилуулах юм. 

Бошиглогчийн таван жилийн тохинуулал хүн бүрийг хайрлах, хүндэтгэх уриалгаар дүүрэн байдаг. Бүх үндэстэнд санваар хүртээх 1978 оны илчлэлтийн 40 жилийн ойд зориулан 2018 онд зохион байгуулагдсан үйл ажиллагааны үеэр бошиглогч Хожмын үеийн гэгээнтнүүдэд “тусгаарлах ханын оронд хамтын ажиллагааны гүүр барь” хэмээн заасан. 

© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

2021 оны 6-р сарын 14-нд Солт Лэйк Ситигийн Ариун сүмийн талбай дахь Сүмийн удирдлагын байранд ӨАХХҮХ-тай хийх хэвлэлийн бага хурлын өмнө ерөнхийлөгч Нэлсон ӨАХХҮХ-ны төлөвлөлт хариуцсан албаны захирал Юмэко Рашинтай мэндчилж байгаа нь. 2021 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.Зургийг татаж авах  

2018 онд ерөнхийлөгч Нэлсон Өнгөт Арьстай Хүмүүсийн Хөгжлийн Үндэсний Холбоотой (ӨАХХҮХ) хамтран нийгэмд найрсаг харилцаа болон үндэстэн ястан хоорондын эв нэгдлийг нэмэгдүүлэххамтын уриалга гаргаснаар тус  холбоотой хамтралын гүүр барьж эхэлсэн. 2019 онд Детройт хотод  зохион байгуулагдсан ӨАХХҮХ-ны ээлжит уулзалтын үеэрбошиглогч “бидэнд эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралыг сайжруулахад туслах Бурханаас өгөгдсөн үүрэг хариуцлага бий” хэмээн хэлэв. Түүнчлэн тэрээр “бид бие биеэ хүндэт найз хэмээн илүү ихээр дуудаж” мөн “Бурханыг хайрла,Түүний хүүхэд бүрийг хайрла гэсэн хоёр агуу тушаалыг үлгэрлэн үзүүлэхийн тулд цаашид хамгийн сайнаараа шамдан хичээнэ” хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн. 

Дараа жил нь Америкийн Нэгдсэн Улс даяарх үймээн самуун, хүчирхийллийн хариуд ерөнхийлөгч Нэлсон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг буруушааж, энх тайвныг эрхэмлэхийг уриалсан. 

“Бид ах эгч дүүс бөгөөд бидний хүн нэг бүр Тэнгэр дэх хайрт Эцэгийнхээ хүүхэд нь билээ” хэмээн ерөнхийлөгч Нэлсон хэлсэн. “Түүний Хүү Их Эзэн Есүс Христ ‘хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм’ (2 Нифай 26:33) бүх хүнийг Өөрт нь ирэхэд урьдаг. 

Энэ урилга нь Бурханы хүү охин бүрийн хүртэх эрхтэй хүндэтгэл, нэр төрийг хадгалахын тулд өөрсдийн хүрээнд чадах бүхнээ хийх үүргийг бидний хүн нэг бүрд оноодог."

© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, түүний эхнэр Вэнди нар санваартны хамт. Тэрэса Дийр 2019 оны 7-р сарын 21-нд Детройт хотод болсон ӨАХХҮХ-ны 110 дахь удаагийн үндэсний ээлжит уулзалтад үг хэлэхийнхээ өмнө2019 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Зураг татаж авах 

ӨАХХҮХ-той хамтын ажиллагаа үргэлжилсээр байна. 2021 оны 6-р сард ерөнхийлөгч Нэлсон хар арьст оюутнуудад тэтгэлэг олгоход зориулж гурван жилийн хугацаанд жил бүр 1 сая ам.доллар олгохоо мэдэгдсэн. Мөн тэрээр санваартан Эмос С.Брауны нэрэмжит Гана улсад зочлох хөтөлбөр (2022 оны 8-р сард хэрэгжсэн) болон Америкийн Нэгдсэн Улсад хэрэгжих хүмүүнлэгийн хамтарсан төслүүдэд (хоёр нь өнгөрсөн жил Сан Франциско, Мэмфис хотуудад эхэлсэн) зориулж томоохон санхүүжилт олгохоо мэдэгдсэн. 

Мөн энэ орой ерөнхийлөгч Нэлсонтой хамт Др.Ира Хэлфанд тус коллежийн Ганди-Кинг-Икэда нийгэмлэгийн бүтээн байгуулагчийн шагналыг хүртэнэ.Тэрээр 2017 оны Нобелийн энх тайвны шагналын эзэн бөгөөд цөмийн дайнаас сэргийлэх олон улсын эмч нарын холбооны хамтарсан тэргүүн юм. 

Ерөнхийлөгч Нэлсон, Др.Хэлфанд нар хоёулаа номын цуглуулга, одон медаль, өргөмжлөл, дөлт призм эсвэл дурсгалын хөшөө хүлээн авах бөгөөд тэдний хөрөг зургийг Моорхаус коллеж дэх Бага Мартин Лютер Кингийн Олон Улсын Сүмийн олон улсын хүндэтгэлийн танхимд зална. Мөн тус орой Абрахам Линкольны тосон хөрөг зургийг хүндэтгэлийн танхимд зална. 

Энэ орой Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм болон Бага Мартин Лютер Кингийн Олон Улсын Сүмийн ирээдүйн хамтын ажиллагааны талаар мэдээлэл хүргэх болно. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.