Тэргүүн зөвлөл Александр Дүшкү ахыг далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудлаа. Ахлагч Дүшкүг 2023 оны 10-р сарын ерөнхий чуулган дээр дэмжүүлэн батлах болно.
Ахлагч Дүшкү нь 1990 онд Бригам Янгийн Их сургуульд эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан ба 1993 онд Бригам Янгийн Их сургуулийн хуулийн сургуульд хууль зүйн ухааны докторын зэргийг хамгаалсан. Тэрээр 1996 оноос хойш Киртон Макконкид өмгөөлөгчөөр ажилласаар ирсэн.
Сүмийн шинэ удирдагчийн өмнөх дуудлагуудаас дурдвал Португалийн Лисбон номлолд бүрэн цагийн номлогч, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, бишопийн зөвлөх, дээд зөвлөх, бишоп мөн гадасны ерөнхийлөгчөөр тус тус үйлчилж байсан.
Ахлагч Дүшкү 1996 оны 11-р сарын 17-нд Калифорниагийн Фэйрфийлдэд төрсөн. Тэрээр 1988 онд Жэннифэр Бэрнхэмтэй гэрлэсэн. Тэд найман хүүхэдтэй.