Мэдээ мэдээлэл

2021 оны 10-р сарын Ерөнхий чуулганы мэдээ болон зарлал 

October-2021-General-Conference-Image.jpgDownload Photo

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхий чуулган зургаан сар тутамд болдог. 2021 оны 10-р сарын чуулганыг (2021 оны 10-р сарын 2-3) АНУ-ын Юта мужийн Солт Лэйк Сити дэх Ариун сүмийн талбайгаас дамжуулан үзүүлсэн. Энэхүү хуудсан дээр чуулганы хураангуй мэдээ болон зарлалыг тавив. 

Шинэ ариун сүмүүдийг зарлалаа 

Ням гарагт ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон дэлхий даяар 13 шинэ ариун сүм барих төлөвлөгөөг зарласан. Тэдгээр нь дараах байршлуудад болон тэдгээрийн ойролцоо баригдах болно. Үүнд: 

Ерөнхийлөгч Нэлсон Ютагийн Орем ариун сүмийг онцгойлон адисалсны дараа (шав тавих ёслолыг 2020 оны 9-р сард үйлдсэн) Ютагийн Прово ариун сүмийг сэргээн засварлах болно гэж хэлэв. Прово ариун сүм 1972 оны 2-р сард онцгойлон адислагдаж байжээ. 

Шинээр дуудагдсан болон дуудлагаас чөлөөлөгдсөн удирдагчид 

Ерөнхий чуулганы бямба гаргийн үдээс хойших хуралдааны үеэр Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Далын 6 ерөнхий эрх мэдэлтнийг чөлөөлж байгаагаа зарлалаа. Ах тус бүр дуудлагаас чөлөөлөгддөг уламжлалт нас болох 70 насыг зооглосон бөгөөд чөлөөнд гарсан статустай болсон. 

  • Ахлагч Ж.Дэвин Корниш. Тэрээр Солт Лэйк Ситигийн уугуул бөгөөд өмнө нь хүүхдийн эмчээр ажиллаж байсан. Далын ерөнхий эрх мэдэлтнээр 10 жил үйлчилсэн. 
  • Тимоти Ж.Дайкэс. Тэрээр Юта мужийн Мурригийнх бөгөөд өмнө нь эмч байсан. Далын ерөнхий эрх мэдэлтнээр 8 жил үйлчилсэн. 
  • Дэвид Ф.Эванс. Тэрээр Солт Лэйк Ситид өссөн бөгөөд хуульч, банкны эрхлэгчээр ажиллаж байсан. Далын ерөнхий эрх мэдэлтнээр 16 жил үйлчилсэн. 
  • Робэрт К.Гэй. Тэрээр Лос Анжелесын уугуул бөгөөд бизнес, боловсрол, хүмүүнлэг, халамжийн салбарт ажиллаж байсан. Далын ерөнхий эрх мэдэлтнээр 9 жил үйлчилсэн. 
  • Жэймс Б.Мартино. Тэрээр Техасын Дэнтонд төрсөн бөгөөд бизнесийн салбарт ажиллаж байсан. Далын ерөнхий эрх мэдэлтнээр 12 жил үйлчилсэн. 
  • Тэрэнс М.Винсон. Тэрээр Австралийн Сиднейгийнх бөгөөд санхүүгийн зөвлөх болон сангийн менежерээр ажиллаж байсан. Далын ерөнхий эрх мэдэлтнээр 8 жил үйлчилсэн. 

Ерөнхийлөгч Айринг энэ жилийн 8-р сард таалал төгссөн ахлагч Дийн М.Дэйвийсийг дурдсан бөгөөд тэрээр Далын ерөнхий эрх мэдэлтнээр 1 жил, Тэргүүлэх бишопын зөвлөлд зөвлөхөөр 8 жил үйлчилжээ. Ахлагч Дийн М.Дэйвийс энэ Ерөнхий чуулганаар Далын ерөнхий эрх мэдэлтнээс чөлөөлөгдөх байсан юм. 

Бүсийн далаас чөлөөлөгдөж буй олон хүнийг 7-р сард зарласан ба нэмж дараах хоёр Бүсийн далыг чөлөөллөө. Үүнд: 

  • Далын гуравдугаар чуулгын ахлагч Гаетан Кэлоуноу (Африкийн Төв, Өмнөд, Баруун бүс) 
  • Далын есдүгээр чуулгын ахлагч Гиеэрмо И.Гуардиа (Өмнөд Америкийн Баруун хойд, Өмнөд бүс) 

Тэднийг орлох хоёр Бүсийн дал дуудагдсан болно. Үүнд: 

  • Венесуэлийн Пунто Фихогийн уугуул, 51 настай, ахлагч Пэдро Э.Хэрнандэз Далын есдүгээр чуулгын ахлагч Гиеэрмо И.Гуардиаг орлох болно. Ахлагч Хэрнандэз эмч бөгөөд энэхүү дуудлагын өмнө гадасны дээд зөвлөхөөр үйлчилж байсан. Тэр болон түүний эхнэр Магдалэна хоёр хүүхэдтэй. 
  • Бүгд Найрамдах Конго улсын Поинт-Нуарын уугуул, 41 настай, ахлагч Шардэн Ндинга Далын гуравдугаар чуулгын ахлагч Гаетан Кэлоуноуг орлох болно. Ахлагч Ндинга нь Эизэт Трэдинг & Сэрвисэс САРЛ-ийн захирал, үүсгэн байгуулагч юм. Тэрээр энэхүү дуудлагын өмнө Бүгд Найрамдах Конго улсын Поинт-Нуар гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байсан. Тэр болон түүний эхнэр Сандринь Джэмэлаки дөрвөн хүүхэдтэй. 

Бүсийн далууд дэлхий даяар оршин суугаа газар зүйн бүс бүрдээ Есүс Христийн “онцгой гэрч” (Сургаал ба Гэрээ 27:12) болдог бөгөөд тэд Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлаган доор үйлчилдэг. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.