Мэдээ мэдээлэл

2022 ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон - шинэ оны зорилгоо бичиж

Та нарын ихэнх нь ирж буй шинэ оны зорилгоо өнөөдөр цаг гарган бичиж байгаа байх. Би хэдэн зөвлөгөө өгч болох уу?

© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.

Та нарын ихэнх нь ирж буй шинэ оны зорилгоо өнөөдөр цаг гарган бичиж байгаа байх. Би хэдэн зөвлөгөө өгч болох уу?
Нэгдүгээрт, сүнслэг сууриа бэхжүүлэх зорилго тавь. Энэ нь судраас судлах тодорхой цаг гаргаж, орчин бүрдүүлэх, илүү ойрхон залбирах, ариун сүмд орохыг эн тэргүүний зүйл болгох, амьдралынхаа бүхий л тал дээр Бурханыг ялуулах зэрэг байж болно.
Хоёрдугаарт, бусдад сайхан хандах зорилго тавь. Мормоны номд бичигдсэнээр, Аврагч Есүс Христ Америк тивд айлчлахдаа хамгийн түрүүнд заасан зүйлсийн нэг нь бид амьдрал дахь зөрчилдөөнүүдээ арилгах хэрэгцээний талаар байсан. Тиймээс бусдыг энэрдэг, ойлгодог байж, шүүмжлэхдээ удаан, уучлахдаа түргэн байгаарай.
Гуравдугаарт, няцашгүй байх зорилго тавь. Их Эзэн зүтгэлтэй, тууштай, гуйвшгүй байдлыг үнэлдэг. Мэдээж бидэнд алдаа дутагдал гаргах үе байвч, Түүнийг сонсож, Түүний өгөх өдөөлтийг дагах бидний тууштай зүтгэл бидэнд “Сүнсэнд хүчтэй болоход” туслах болно. (Мозая 18:26)
Хайрт найзууд минь, Бурхан та нарыг адислах болтугай. Энэ жил бид бүгдийн хувьд зорилго, боломжийн гайхалтай жил байх болтугай.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.