Мэдээ мэдээлэл

Даллин Х.Өүкс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 18 дахь ерөнхийлөгчөөр нэрлэгдэв 

Ерөнхийлөгч Даллин Харрис Өүкс 2025 оны 10-р сарын 14-ний мягмар гарагт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 18 дахь ерөнхийлөгч, бошиглогчоор зарлагдав. Энэ зарлалыг Юта мужийн Солт Лэйк Ситигээс шууд нэвтрүүлгийн үеэр хийсэн байна. Үүнээс өмнө тухайн өдөр ерөнхийлөгч Өүксийг дэмжин баталж, онцгойлон адисалжээ.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд бошиглогчийг тэнгэрээс өгөгдсөн үйл явцаар дамжуулан сонгодог. Бошиглогчийг нас барахад Тэргүүн Зөвлөл татан буугддаг. Хамгийн удаан хугацаанд үйлчилсэн төлөөлөгчөөр удирдуулсан Арван хоёр төлөөлөгчийн чуулгад удирдлага шилжиж, шинэ бошиглогчийг илчлэл болон санваарын эрх мэдлээр дамжуулан баталдаг. Бошиглогчийг хэрхэн сонгодог талаар илүү ихийг мэдэж аваарай.

93 настай Ерөнхийлөгч Өүкс 2025 оны 9-р сарын 27-нд таалал төгссөн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг залгамжилж байна.

Ерөнхийлөгч Өүкс “Бурханы надад даалгасан үүрэг хариуцлагыг би даруухнаар хүлээн авч, дуудагдсан үйлчлэлдээ бүх зүрх сэтгэл, бодгалиа зориулах болно” хэмээн хэлжээ.

17 сая давсан гишүүнтэй дэлхий дахины шашны шинэ удирдагч 92 настай Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, 80 настай Ерөнхийлөгч Д.Тодд Кристоффэрсон нарыг Сүмийн хамгийн дээд удирдах зөвлөл болох Тэргүүн Зөвлөлийн нэг, хоёрдугаар зөвлөхөөр үйлчлүүлэхээр дууджээ. 84 настай Жэффри Р.Холланд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчөөр үйлчлэх болно.

"Би Ерөнхийлөгч Айринг, Ерөнхийлөгч Кристоффэрсон нарыг үүрэг хариуцлагыг хүлээн авсанд мөн Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчдийн хувьд өөрийн хүндэлж, хайрладаг Арван хоёрын чуулгыг Их Эзэний зохих ёсоор томилогдсон үйлчлэгчдээр дамжуулан Түүний хүслийг дагах шийдвэр төгс байгаад нь талархаж байна."

Хоёрдугаар зөвлөх ерөнхийлөгч Д.Тодд Кристоффэрсон

Ерөнхийлөгч Д.Тодд Кристоффэрсон 2008 оны 4-р сарын 5-нд Арван хоёр төлөөлөгчийн чуулгад дуудагдсан бөгөөд өмнө нь Далын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байжээ. Тэр Сүмийн бүрэн цагийн үйлчлэлээсээ өмнө Хойд Каролина мужийн Шарлотт дахь НэйшнсБанк корпорацийн (одоогийн Америкийн Банк) дэд хуульчаар ажиллаж байв. Өмнө нь тэрээр Нэшвилл дахь Тэннэсси Худалдааны Юнион Банкны ахлах дэд ерөнхийлөгч, ерөнхий хуульчаар ажиллаж байсан бөгөөд нийгмийн болон шашин хоорондын байгууллагуудад идэвхтэй ажиллаж байв. Ахлагч Кристоффэрсон 1975-аас 1980 оны хооронд Вашингтон хотод хуульчаар ажиллажээ. Ерөнхийлөгч Кристоффэрсоны тухай илүү ихийг уншаарай.

Ерөнхийлөгч Кристоффэрсон “Би хүндлүүлэхээр биш, харин үйлчлэхээр дуудагдсан гэдгээ ойлгож байна. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, Хэнри Б.Айринг нартай зэрэгцэн үйлчлэх боломжтой байгаадаа би баяртай байна. Есүс Христ бол Сүмийн тэргүүн юм. Би үүнийг мэднэ. Би үүнийг гэрчилж байна. Би үүнд өдөр бүр илүү итгэлтэй болдог. Би Түүнийг мэднэ. Би Түүнийг хүндэлдэг. Би Түүнд амьдралаа зориулж, шавь байхаа амлаж байна.”

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Жэффри Р.Холланд

Ерөнхийлөгч Жэффри Р.Холланд 2023 оны 11-р сарын 15-наас 2025 оны 9-р сарын 27 хүртэл Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр үйлчилсэн. Тэрээр 1994 оны 6-р сарын 23-нд төлөөлөгчөөр дэмжигдэн батлагджээ. Ерөнхийлөгч Холланд 1989 онд ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдахаасаа өмнө Бригам Янгийн Их Сургуулийн ес дэх ерөнхийлөгчөөр үйлчилж байсан бөгөөд амьдралынхаа турш боловсролын салбарт идэвхтэй ажиллаж байжээ. Ерөнхийлөгч Холландын тухай илүү ихийг уншаарай.

"Бид [Ерөнхийлөгч Өүксд] хайртай. Бид түүнийг сайн мэднэ. Бид түүнийг бэлтгэгдэж байгааг харсан бөгөөд энэ нь Их Эзэний хүсэл мөн гэсэн баталгааг хүлээн авлаа гэж Ерөнхийлөгч Холланд Арван хоёр төлөөлөгчийн чуулга, Далын ерөнхийлөгчийн зөвлөл, Тэргүүлэх бишопын зөвлөл болон Сүмийн ерөнхий албан тушаалтнуудын өмнөөс хэлсэн үгэндээ хэлжээ. Бүгд санал нэг байгаа бөгөөд ерөнхийлөгч Өүкс дээр энэхүү нөмрөг бүрэн дүүрнээр ирэхийг харах нь маш сэтгэл хөдөлгөм үйл явдал байлаа. Бид Түүнд үйлчлэхдээ хамгийн шинэхэн хөрвөгч, хамгийн сүүлд дуудагдсан номлогч дээр очиход бэлэн байна.

Ерөнхийлөгч Өүкс мягмар гарагт гаргасан мэдэгдлийг төгсгөхдөө Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн дэлхий даяарх тохинуулалд анхаарал хандуулав.

Ерөнхийлөгч ӨүксБидний тохинуулал бол дэлхийн гадаргуу дээрх Бурханы бүх хүүхдийн тохинуулал юм. Бид бүх хүний төлөө залбирч байна. Бид бүх хүнд үйлчлэхийг эрэлхийлдэг. Мөн бид Их Эзэн Есүс Христийн адислалуудыг Түүнд зохистойгоор, өөдрөгөөр, шийдэмгий үйлчлэхийг эрэлхийлдэг хүн бүрийн дээр урин дуудаж байна. Бидэнд дэлхийн бүх бэрхшээлийн гаргалгаа байхгүй. Тэдгээр нь илчлэгдээгүй байна. Гэвч бид бүгд тэнгэрлэг эцэг эхийн хүүхдүүд бөгөөд Бурханы бүх хүүхдэд үйлчлэхээр дуудагдсан гэдгийг бид мэднэхэмээн хэлэв.