РүүтсТэк нь дэлхийн хамгийн том гэр бүлийн түүхийн арга хэмжээ бөгөөд “гэр бүлийн түүх”-д сонирхолтой сая сая хүмүүст хүрдэг. Энэ жилийн сэдэв нь “Санан Дурс” бөгөөд гэр бүлээ дээдлэх болон өвлөгдөн үлдэх дурсамж бий болгохын ач холбогдол дээр төвлөрнө. 2-р сарын 29-нөөс 3-р сарын 2-ыг дуустал дэлхий дахины сая сая хүмүүстэй нэгдэн Солт Лэйк Ситид болох 4 өдрийн РүүтсТэк арга хэмжээнд оролцоорой. РүүтсТэк танд юу санал болгохыг ирж үзээрэй.
1 / 2 |
Монголд зориулсан энэ жилийн мэдээ
Энэ жил анх удаагаа ерөнхий хуралдааныг Монгол хэлээр шууд орчуулан хүргэнэ. Мөн хүссэн үедээ үзэж болох 4 цахим хичээл Монгол хэлээр байх бөгөөд сэдвүүдийг доор дурдав:
1) Хувь хүмүүст буй өв түүхийг хэрхэн хадгалж хамгаалах вэ?
2) Угийн бичгээ мэдэхийн ач холбогдол
3) Гэр бүлийн түүхтэй холбоотой мэдээллүүдийг хэрхэн цуглуулж цэгцлэн хадгалах вэ?
Гэр бүлийн мэдээллээ хайж олох өдөрлөг нь 2024 оны 3-р сарын 2-нд эхэлнэ
Гэр бүлийн мэдээллээ хайж олох өдөрлөгөөр олны танил сүмийн удирдагчийн гэр бүлийн түүхийн тухай баримтат кино үзүүлнэ. Энэхүү 60 минутын видеогоор бид ахлагч М.Рассэлл Баллардын гэр бүлийн түүх ба түүний анхдагч өвөг дээдсийн тухай сэтгэлд хүрсэн түүхийг үзнэ.
Гэр бүлийн түүхтэй хамт ариун сүмийн зорилго үргэж явж байдаг. Энэ жил Нийл Л.Андэрсэн ба Гэррит.В.Гонг нар сүмийн шинэ гишүүдэд ариун сүмд эерэг туршлагатай байхад нь туслах талаар ярилцана. Энэхүү нэвтрүүлэг rootstech.org дээр 3-р сарын 1-нээс хойш тавигдана.
Би яагаад бүртгүүлэх ёстой вэ?
Та бүртгүүлснээр танд шинэчлэл, мэдэгдэл мөн бусад сонирхолтой мэдээллүүд таны э-мэйл хаягаар очих болно.
Би онлайн арга хэмжээнд хэрхэн оролцох вэ?
RootsTech.org руу эсвэл сүмийн сошиал медиа Facebook, Instagram, FamilySearch вэбсайт руу орж үзээрэй.
Рүүтстэк сайт руу одоо орвол зөвхөн урьдчилсан байдлаар харагдах бөгөөд арга хэмжээ эхэлсний дараа Рүүтстэк вэбсайт үйл ажиллагааны горимд орно. Энэ нь 2-р сарын 29-нөөс хойш хурлын видеонуудыг онлайнаар үзэх боломжтой болно гэсэн үг юм. Хамгийн чухал нь арга хэмжээ эхлэхээс өмнө үүний мэдэгдлүүдийг хүлээн авахын тулд урьдчилан бүртгүүлээрэй. Бүртгүүлэхэд үнэ төлбөргүй. Юу болох талаар урьдчилан олж мэдээд, арга хэмжээний үеэр болон дараа нь нэвтэрч орохоо мартуузай.