Мэдээ мэдээлэл

CBS телевизийн ‘60 Минут’ нэвтрүүлгийн дараах мэдэгдэл 

Сүм ‘Есүс Христийн сайн мэдээний хамт тууштай’ урагшилж байна

АНУ-ын CBS телевизийн “60 минут” мэдээ сэтгүүлийн хөтөлбөрт зориулж Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэвлэл мэдээллийнхний асуултад зориулж дараах мэдэгдлийг өглөө. 

Тэнгэрээс томилогдсон үүрэг хариуцлагаа биелүүлэх хангалттай нөөц боломжтой байхад санаа тавьснаар санхүүгийн хариуцлагатай байх явдалд Сүм итгэдэг. Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, халамж хэрэгтэй хүмүүсийг халамжилж, бүх хүнийг сайн мэдээнд урьж, гэр бүлүүдийг үүрд мөнхөд нэгтгэснээр авралын ажлыг дэмждэг Сүмийн гишүүдэд хандаж хэлэхэд, энэ дэлхийг илүү сайхан газар болгодог Есүс Христийн сайн мэдээний хамт бид тууштай урагшлах болно. 

‘60 Минут’ нэвтрүүлэг нь Сүм нөөц, эх сурвалжаа хэрхэн ашигладаг талаар өөр үзэл бодолтой хуучин ажилтны үндэслэлгүй мэдээлэлд тулгуурласан түүхийг дэвэргэн дэгсдүүлж байгаад бид харамсаж байна. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.