Дэвид А. Бэднар 2004 оны 10-р сарын 7-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арванхоёр Төлөөлөгчийн чуулгынгишүүнээр томилогдон, онцгойлон адислагдсан юм. Арванхоёрын чуулгад дуудагдахаасаа өмнө ахлагч Бэднар Бүсийн дал, Бүсийн далын эрх мэдэлтэн, шашны төлөөлөгч, гадасны ерөнхийлөгчөөр2 удаа мөн бишопоорүйлчилж байв.
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Ахлагч Бэднар 1952 оны 6-р сарын 15-нд Калифорнийн Оакланд хотод төрсөн. Тэрээр Өмнөд Германд бүрэн цагийн номлолдүйлчилснийхээ дараа Бригам Янгийн Их Сургуульдэлсэн орж, бакалаврын болон магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд Пурдугийн Их Сургуульд байгууллагын ёс зүйгээр докторын зэрэг хамгаалсан юм.
Ахлагч Бэднар боловсролын зэргээ хамгаалсны дараа Техасын Техникийн Их Сургуульд болон Арканзасын Их Сургуульд бизнесийн удирдлагын профессороор ажилласан. Дараа нь тэрээр 1997-2004 онуудад –Айдахо дахь Бригам Янгийн Их Сургуулийнерөнхийлөгчөөр үйлчилсэн (хуучнаар Рикс коллеж) билээ.
Ахлагч Бэднар 1975 оны 3-р сарын 20-нд Солт Лэйкийн ариун сүмдСюзан Кэи Робинсонтой гэрлэсэн бөгөөд одоо тэд гурван хүүтэй.