Ахлагч Жэффри Р. Холланд 1994 оны 6-р сард Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын гишүүнээр томилогдсон юм. Энэ дуудлагад дуудагдах үедээ тэрээр Далын нэгдүгээр чуулгын гишүүнээр 1989 оны 4-р сарын 1-нээс хойш үйлчилж байв.
Тэр 1980-1989 онуудад ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдах хүртлээ Юта мужийн Прово дахь Бригам Янгийн Их Сургуулийн 9 дэх ерөнхийлөгчөөр үйлчилж байсан бөгөөд Сүмийн боловсролын хорооны төлөөлөгчөөр мөн БЯИС дахь Шашны боловсролын коллежийн тэргүүнээр ажиллаж байв.
Тэрээр өөрийн төрсөн нутаг болох Ютагийн Сэйнт Жеоржийн Дикси ахлах сургуулийн болон Дикси коллежийн удирдагч оюутан мөн хөнгөн атлетикийн тамирчин байсан бөгөөд Бригам Янгийн Их Сургуульд бакалаврын зэргээ англи хэлээр, магистрийн зэргээ шашны боловсролоор тус тус хамгаалсан. Харин Яли Их Сургуулиас америк судлалаар докторын зэрэг хамгаалсан юм.
Ахлагч Холланд сүмийн бүрэн цагийн үйлчлэлд үйлчлэхээсээ өмнө мэргэжлийнхээ үйл ажиллагаануудад идэвхтэй оролцдог байв. Тэрээр Америкийн бие даасан үйл ажиллагаатай Коллеж болон Их Сургуулиудын Ерөнхийлөгчдийн Холбоонд ерөнхийлөгч, зөвлөлийн гишүүн мөн Коллежийн Хөнгөн Атлетикийн Үндэсний Нийгэмлэгийн ерөнхийлөгчдийн зөвлөлийн гишүүн юм. Христийн болон Еврей шашинтнуудын хоорондын харилцан ойлголцлыг сайжруулсан тул түүнд Бнай Бритийн Гүжирдлэгийн Эсрэг Холбооноос “Эрх чөлөөний бамбар” шагналаар шагнасан билээ. Тэр хэд хэдэн иргэний болон бизнесийн корпорациудын удирдах зөвлөлд үйлчилж байсан бөгөөд Америкийн хөвгүүдийн скаутаас “Шилдэг бүргэд скаут” шагналаар шагнагдсан юм. Тэр 8 ном бичсэн бөгөөд нэгийг нь эхнэр Патрисиатай хамтран бичжээ.
Ахлагч Холланд 1940 оны 12-р сарын 3-нд Франк Д. болон Алис Бэнтли Холланд нарын хүү болон мэндэлсэн. 1963 онд тэр Патрисиа Тэрритэй гэрлэсэн бөгөөд тэд одоо 3 хүүхдийн эцэг эх юм.
Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.