Сэдэв

Багш

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд багш гэдэг үг нь хоёр утгыг агуулдаг:

  1. Ерөнхийдөө энэ нь 14-15 насны залуу эрэгтэйчүүдийн томилогддог Аароны санваарын алба. Багш нар ням гаргийн шүтлэг бишрэлийн үйл ажиллагааны ариун ёслолын (шүтлэгийн хэлбэр) үеэр өгдөг талх, усыг бэлддэг байна. Эдгээр залуу эрэгтэйчүүд мөн орон нутгийнхаа цуглаандаа гэрийн багшаар үйлчлэх болон гишүүдийн гэрээр айлчилдаг. Орон нутгийн цуглаанд багш нар нь чуулгад зохион байгуулагддаг юм. Эдгээр жижиг бүлэг нь тэдэнд хамтдаа үйлчилж, үйл ажиллагаанд оролцож, бие биенээ Есүс Христийн сайн мэдээгээр амьдрахад нь туслан, манлайлах ур чадварт суралцах боломжийг олгодог.
  2. Сүмийн ангид хичээл заадаг хүнийг багш гэнэ. Энд хүүхдийн, өсвөр үеийнхний эсвэл насанд хүрсэн хүмүүсийн ангиуд байна. Эдгээр анги нь ихэвчлэн хувийн итгэлийг бэхжүүлэх, судруудын болон сүмийн сургаалын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор ням гаргийн шүтлэг бишрэлийн үйл ажиллагааны нэг хэсэг болон заагддаг.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.