Бишоп гэдэг нь пастор, прист эсвэл рабби нартай төстэй үүрэг гүйцэтгэдэг, орон нутгийн цуглааны (тойрог гэж нэрлэдэг) удирдагч юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд энэ албан тушаал нь цалингүй байдаг.
Бишоп бүр хоёр зөвлөхөөр туслуулдаг. Бишопын зөвлөл нь хамтдаа тойргийн гишүүдийн сүнслэг болон нийгмийн хэрэгцээнд анхаарал тавидаг. Бишоп нь цуглааныхаа гишүүн бүрийн Есүс Христийг дагах хүчин чармайлтад нь тусалдаг. Бишоп нь сүнслэг асуудлаас гадна санхүүгээр эсвэл бусад арга замаар хүндрэл учраад байгаа гишүүдийг бие даах чадвартай болгохын тулд халамжийн тусламж үзүүлдэг. Бишоп нь баримт, тайлан, санхүү болон гишүүдийн цуглааны байр зэрэг ажлуудад бас хяналт тавьдаг.
Бишоп нь ихэвчлэн таван жил үйлчилдэг. Бишоп нь гадасны ерөнхийлөгчид тайлагнадаг ба эдгээр орон нутгийн удирдагчид нь тойрог болон гадас дахь гишүүдийнхээ талаар шийдвэр гаргах тодорхой хэмжээний эрхтэй байдаг.