Гадасны ерөнхийлөгч гэдэг нь гадсанд томилогдсон удирдагч бөгөөд гадасны газар нутгийн хамрах хэмжээ нь католик сүмийн дүүрэгтэй төстэй юм. Гадасны ерөнхийлөгч нь энэ албан тушаалд сайн дурын үйлчлэл хийхээр дуудагдсан хүн юм. Тэрээр тойрог гэж нэрлэгддэг бие даасан цуглаануудаас бүрдсэн тодорхой газар зүйн бүс нутаг дахь сүмийн хөтөлбөрүүдийг хянаж, өөрийн гадасны гишүүдийн Есүс Христийг дагах хүчин чармайлтанд нь туслах үүрэг хариуцлагатай. Тэрээр бас бишоп, тойргийн удирдагчдын үйл ажиллагааг хянаж, хэрэгтэй бол тэдэнд зөвлөдөг.
Гадасны ерөнхийлөгчид хоёр зөвлөх, дээд зөвлөл гэж нэрлэдэг 12 хүнтэй бүлэг тусалдаг. Эдгээр удирдагч нь гадасныхаа гишүүдийн талаар шийдвэр гаргах тодорхой хэмжээний орон нутгийн эрхтэй. Гадасны ерөнхийлөгч ерөнхийдөө есөн жил орчим үйлчилдэг.