Сэдэв

Гэр бүлийн түүхийн номын сан

Гэр бүлийн хайлт (FamilySearch) нь дэлхий дээрх хамгийн том угийн бичгийн архив болох Юта мужийн Солт Лэйк хотын Гэр бүлийн түүхийн номын санг ивээн тэтгэдэг. Дэлхийд алдартай энэхүү байгууламж нь олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй байдаг.

Энэ номын санд хүмүүст угийн бичгээ анх удаа хийж эхлэхэд нь туслах эсвэл туршлагатай гэр бүлийн түүхчдэд шинэ мэдээлэл олоход нь туслах мэргэжлийн судалгаа шинжилгээний зөвлөхүүд болон сайн дурын ажилтнууд ажилладаг. Ажилтнууд нь хайх эх сурвалжуудыг санал болгож, газар зүй болон хэлтэй холбоотой асуултуудад хариулж, тодорхой байршилд ямар бүртгэлүүд байж болох мөн тэдгээрийг хэрхэн ашиглаж болох талаар удирдамж өгч чадна. Номын сан нь өөрийн байранд болон Солт Лэйк хот руу ирэх боломжгүй хүмүүст зориулан интернэтээр үнэгүй сургалтын үйл ажиллагаа явуулдаг.

Номын сангийн цуглуулгад 100 гаруй улс орны 3 тэрбум гаруй нас барсан хүний нэр байдаг. Энэ мэдээлэл нь дараах зүйлст агуулагдаж байдаг:
•    2.4 сая хуйлсан бичил хальс
•    727000 бичил хальс бүхий хуудас
•    356000 ном, цуврал болон бусад форматууд
•    4500 гаруй хэвлэл    
•    3725 цахим эх үүсвэр

Түүнчлэн эдгээр материалыг Гэр бүлийн хайлт (FamilySearch) вэбсайтаас авч ашиглах боломжтой болгосон байна. Зөвхөн бичил хальсан дээрх болон бичил хальсууд бүхий хуудсан дээрх бүртгэлүүдийг Гэр бүлийн хайлт (FamilySearch) каталогоос олж үзэж болно. Олон зүйлийг орон нутгийн Гэр бүлийн түүхийн төвөөс түр хугацаагаар бага хэмжээний төлбөртэй авч үзэж болно.

Гэр бүлийн түүхийн номын сан нь жил бүр хэдэн арван мянган хүн зочилдгоороо Юта мужийн аялал жуулчлалын алдартай газруудын нэг болсон билээ. Солт Лэйк хотод айлчлахыг хүсч байгаа хүмүүс FamilySearch.org (Гэр бүлийн хайлт) дахь Family History Library буюу Гэр бүлийн түүхийн номын сан гэсэн хэсэг рүү ороод дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.