1 / 2 |
Сүмийн удирдлагаас зохион байгуулсан гэр бүлийн үдэш хөтөлбөр нь 1915 оноос хойш хожмын үеийн гэгээнтэн эцэг эхчүүдэд гэр бүлийн харилцаагаа үүсгэн, хүчирхэгжүүлэхэд урамшуулсаар ирсэн юм. Одоо “гэр бүлийн үдшийг” ерөнхийдөө даваа гаргийн үдэш бүр зохион явуулдаг.
- Гэр бүлийн үдшийг нээлт, хаалтын залбирал хийх, ихэвчлэн дуу дуулах, судраас унших, шашны эсвэл амьдралд ойр сэдвээр богино хичээл заах, зууш идэх зэргээр хийдэг. Эсвэл хичээлийн оронд гэр бүлээрээ үйлчлэл хийх юм уу хамтдаа ямар нэгэн үйл ажиллагаанд оролцож болно. Гэр бүлийн үдэш нь гэр бүлийн бүх гишүүнийг оролцуулахад чиглэгддэг.
- Сүм бүхий л итгэлийн гэр бүлүүдэд долоо хоног тутмын энэхүү цагаа хамтдаа төлөвлөж, хэрэгжүүлэхэд нь гэр бүлийн үдшийн материал, хичээлийн тойм болон санаануудаар хангаж тусалдаг.