Сэдэв

Ерөнхий чуулган

Дэлхий даяарх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд “Ерөнхий чуулган” гэж нэрлэдэг чуулгандаа жилд хоёр удаа цугладаг. Энэ нь тэдний ням гараг бүрийн шүтэн бишрэх цуглаанаас гадна явагддаг.

Ерөнхий чуулган нь дөрөв болон аравдугаар сард зохион байгуулагддаг бөгөөд хоёр өдрийн турш таван удаа тус бүрдээ хоёр цагийн турш болдог юм. 4-р сарын хуралдааныг жил тутмын гэж нэрлэдэг ба 10-р сарын хуралдааныг хагас жил тутмын чуулган гэж нэрлэдэг.

Бямба гаргийн өглөөний, бямба гаргийн үдээс хойших, ням гаргийн өглөөний, ням гаргийн үдээс хойших хуралдаанууд нь хүн бүрд нээлттэй байдаг ба бямба гаргийн оройны хуралдаан нь хожмын үеийн гэгээнтэн санваар атгадаг эрэгтэйчүүд болон залуу эрэгтэйчүүдэд зориулагдсан байдаг.

Хожмын үеийн гэгээнтнүүд Ютагийн Солт Лэйк хотод байдаг 21000 хүний ​​суудалтай Чуулганы төвд очиж, Ерөнхий чуулганд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс аялж ирдэг. Хуралдаан болгоны үеэр үнэгүй тасалбар тараадаг ба тасалбаргүй хүмүүс зогсож үзэх боломжтой. Чуулганы төвд багтаагүй хүмүүсийг чуулганд оролцоход нь зориулсан байрууд Ариун сүмийн талбайн ойролцоо байдаг.

Сүмийн 14 сая гишүүнээс дийлэнх нь Ерөнхий чуулганд биечлэн оролцох боломжгүй байдаг учир хуралдаануудыг 102 улс орны 7400 гаруй сүмийн байранд хиймэл дагуулаар дамжуулан нэвтрүүлдэг юм. Гишүүд мөн Солт Лэйк хотод суурилуулсан телевизийн станц болох KSL эсвэл BYU-TV-гээр дамжуулан чуулганыг үзэж болно. Үүнээс гадна сүм хуралдаануудыг LDS.org вэбсайт болон Mormon Channel-аар шууд нэвтрүүлдэг. 

Чуулганы үеэр сүмийн удирдагчид сүнслэг бөгөөд олон талын сэдвээр үг хэлдэг. Тэд хожмын үеийн гэгээнтнүүдэд түүнчлэн засгийн газарт ба шашны болон ард иргэдийн төлөөлөгчдөд мөн чуулганы бусад зочдод хандаж үг хэлдэг. Үг хэлэх хүмүүс нь сүмийг удирдаж буй дэлхий даяарх сүмийн удирдагч, ерөнхийлөгч Томас С. Монсон ба Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүд байна. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын гишүүд болон бусад удирдагчид бас үг хэлдэг.

Ерөнхий чуулган дээр хүн нэг бүр 5-аас 20 минутад багтааж үг хэлдэг. Сэдвүүдийг оноож өгдөггүй бөгөөд үг хэлж буй хүн сэдвээ өөрөө сонгодог. Хэлэх үгс нь ихэвчлэн сайн мэдээний үндсэн зарчмууд дээр тулгуурлаж юм уу өнөөгийн томоохон асуудлуудаас дурддаг бөгөөд хувь хүн, гэр бүлүүдийг Есүс Христийг дагах хүчин чармайлтад нь урамшуулан дэмждэг.

Чуулган дууссаны дараа чуулган дээр хэлсэн үгсийг LDS.org вэбсайт болон сүмийн Ensign, Лиахона сэтгүүлүүд дээр хэвлэж гаргадаг ба ингэснээр гишүүд чуулган дээр хэлсэн үгсийг уншиж, судлах боломжтой болдог.

Чуулганы дуулалыг Мормоны табэрнэклын найрал дуучид дуулж, бадралт бишгүүр хөгжимчид тоглон, сүмийн бусад найрал дуучид болон цугласан олон мөн оролцож дуулдаг. Дууллууд нь сайн мэдээний сэдвийг онцолж өгдөг.

1830 онд Иосеф Смит сүмийг байгуулснаас хойш сүмийн удирдагчид Ерөнхий чуулганыг зохион байгуулсаар ирсэн. Түүхч Глэн M. Леонардын хэлснээр “30 орчим баптисм хүртсэн гишүүн, сүмийг сонирхож байсан бусад хүмүүстэй хамт анхны чуулганд оролцож байжээ” гэжээ.

Өнөөдөр чуулган нь хүрээгээ тэлж, өсөн нэмэгдэж буй олон улс орны гишүүдэд зориулан албани хэлээс яп хэл хүртэлх нийт 92 хэл дээр зэрэг орчуулагддаг. Америк дохионы хэлний орчуулга болон хадмал тайлбар ч бас байдаг.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.