Ерөнхийлөгч Хэнри Б. Айринг 2008 оны 2-р сарын 3-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр томилогдсон. Өмнө нь тэрээр 1992 оны 10-р сарын 3-аас Далын гишүүнээр, 1995 оны 4-р сарын 1-ээс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын гишүүнээр, 2007 оны 10-р сарын 6-аас ерөнхийлөгч Гордон Б. Хинклитэй хамт Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр тус тус үйлчилж байв.
Бүр өмнө нь ерөнхийлөгч Айринг 1985 оны 4-р сараас 1992 оны 9-р сар хүртэл Тэргүүлэх бишопын зөвлөлд нэгдүгээр зөвлөхөөр, 1980 оны 9-р сараас 1985 оны 4-р сар хүртэл мөн 1992 оны 9-р сараас 2005 оны 1-р сар хүртэл сүмийн боловсролын төлөөлөгчөөр үйлчилсэн.
Ерөнхийлөгч Айринг 1962-1971 онуудад Стэнфордын Их Сургуулийн Бизнесийн дээд сургуулийн факультетэд ажиллаж байсан ба 1971-1977 онуудад Айдахо мужийн Рексбург дахь Рикс коллежид ерөнхийлөгч байв.
Тэрээр Ютагийн Их Сургуульд физикийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд Харвардын Их сургуулийг бизнесийн удирдлагаар магистр болон докторын зэрэгтэй төгсжээ.
Тэрээр 1933 оны 5-р сарын 31-нд Нью Жерсигийн Принстонд төрсөн бөгөөд сүмийн бүс нутгийн төлөөлөгчөөр, ерөнхий ням гаргийн ангийн хорооны тэргүүлэн удирдах зөвлөлийн гишүүнээр мөн бишопоор үйлчилж байжээ.
Ерөнхийлөгч Айринг эхнэр Катлийн Жонсонтой гэрлэж; дөрвөн хүү, хоёр охины эцэг эх болсон юм.