Сэдэв

Есүс Христ

Есүс Христ бол Түүний нэрээр нэрлэгдсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төв нь юм. Сүмийн гишүүд нь Есүс бол Бурханы Хүү, махан биеэр Төрсөн Ганц Хүү (Иохан 3:16) нь гэдэгт итгэдэг. Хожмын үеийн гэгээнтнүүд бүх хүн төрөлхтний Аврагч болох Мессиагийн ирэлтийг шууд, хүчтэйгээр дурдсан Хуучин Гэрээн дэх эш үзүүлэлтийг хүлээн зөвшөөрдөг. Сүмийн гишүүд Есүс Христийн төрөлт, амьдрал, үйлчлэл, үхэл, амилалтын талаарх Шинэ Гэрээний цэдгийг мөн хүлээн зөвшөөрдөг.

Гэрт хийгдэх бүх залбирал болон сүмийн байранд хийгдэж буй бүх номлол нь Есүс Христийн нэрээр төгсдөг. Шүтлэг бишрэлийн цуглааны үеэр долоо хоног бүр хүртэх ариун ёслолын (шүтлэгийн хэлбэр) бэлэг тэмдэг нь Түүний Цагаатгалын бэлгэдэл билээ. Христ Эцгийнхээ адил бие махбодтой. Тэрээр амилж, булшнаас гарч ирснийхээ дараа яг л өмнөх шигээ махбодтой байсан бөгөөд Өөрийн төлөөлөгчдийг “хараач … гараа хүргээд үз” (Лук 24:39) гэж урьсан юм.

Энэ дэлхий дээр амьдарч байсан цорын ганц төгс төгөлдөр хүн учраас Есүс бүхний төлөө Өөрийн амьдралаар үлгэр жишээ үзүүлсэн юм. Хүн гэм нүгэл үйлддэг болохоор Христийн цагаатгагч золиослол нь хувь хүний ​​наманчлалд үндэслэн нүглийн төлөөсийг төлдөг. Түүний золиослол нь бүх хүн төрөлхтөн үхэшгүй байдалд орж, амилах боломжийг бас олгодог. Тэр бол Аврагч бөгөөд ирээдүйд бидний Шүүгч байх болно.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.