Сэдэв

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл

Залуу эмэгтэйчүүдийн байгууллага нь залуу эмэгтэй бүрийг ариун гэрээнүүдийг хийх, сахихад мөн ариун сүмийн ёслолуудыг хүлээн авахуйц зохистой байхад бэлтгэж, эцэг эх, санваарын удирдагчдад тусалдаг. Энэ байгууллага нь Ням гаргийн удирдамж, Хувийн хөгжил дэвшлийн хөтөлбөр, ажлын өдрүүдийн бусад үйл ажиллагааг (мючел, зугаалга гэх мэт) явуулан, залуу эмэгтэй бүрийн өсөлт хөгжлийг дэмжиж ажилладаг.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөл нь ерөнхийлөгч ба хоёр зөвлөхөөс бүрддэг. Тэд дэлхий даяарх сүмийн орон нутгийн удирдагчид болон гишүүдтэй уулзаж, сүмийн залуу эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэхийн тулд байнга аялдаг.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчөөр одоо Элэйн С. Далтон эгч үйлчилж байна. Түүний зөвлөхүүд нь Мэри Н. Күк болон Анн М. Дибб эгч нар юм. Тэд 2008 оны дөрөвдүгээр сараас хойш үйлчилж байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.