Сэдэв

Цэвэр усны төслүүд

http://www.lds.org/library/page/display/0,7098,6212-1-3216-1,00.html

  • Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээгээр нэг тэрбум гаруй хүн цэвэр усаар хангагдаж чадахгүй байна. Цэвэр усгүйгээс болж маш олон хүн булчин задрах тахал, суулгалт, гэдэсний хижиг зэрэг өвчнөөр өвдөж байна. 2002 онд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм цэвэр усны эх үүсвэрт хүрэх арга замаар хангаснаар иргэдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах санаачлагыг гаргаж эхэлсэн юм.
  • Усны эх үүсвэр нь нутаг дэвсгэрийн болон иргэдийн эрэлт хэрэгцээнээс хамаардаг ба үүнд худаг, ус хадгалах, дамжуулах систем эсвэл ус цэвэршүүлэх систем багтдаг байна.
  • Орон нутгийн иргэд нь төсөл тус бүрийн төлөвлөлт, хэрэгжүүлэлтэд оролцож, төслийн ажиллах хүчний ихэнх хувийг бүрдүүлдэг билээ. Орон нутгийн иргэдийн төлөөлөгчид дараа нь суурилуулсан системийн засвар үйлчилгээг хийхэд сурч бэлтгэгддэг.
  • 2006 онд цэвэр усны төсөл нь 32 улс оронд зохион байгуулагдаж, 1000 гаруй суурин газрын 1.1 сая гаруй хүнд үр өгөөжөө өгсөн байна. Алжир, Армян, Камбож, Хятад, Чуук, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Бүгд Найрамдах Доминик Улс, Этиоп, Фижи, Гана, Энэтхэг, Индонези, Кени, Лаос, Либери, Мадагаскар, Малайз, Монгол, Мозамбик, Мьянмар, Намиби, Балба, Нигери, Перу, Филиппин, Румын, Самоа, Танзани, Тонга, Уганда, Вануату, Вьетнам зэрэг орнууд хамрагдсан.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.