Шашин хоорондын асуудалд хандах Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хүчин зүтгэл
Дэлхийн бүх итгэл үнэмшил хийгээд шашин шүтлэг ямарваа нэгэн онцгой хувь нэмэртэй байдаг гэдгийг хүндэлж хүлээн зөвшөөрдөг нь мормон шашны ялгарах чанаруудын нэг юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн эхэн үеэс Иосеф Смит шашны эрх чөлөө, хүлээцтэй байх зарчмыг: “Ухамсрынхаа шаардлагын дагуу Бүхнийг Чадагч Бурханыг шүтэн бишрэх онцгой боломжийг бид шаардаж байна, мөн энэхүү онцгой боломжийг бүх хүмүүст зөвшөөрч, хэрхэн, хаана, эсвээс юуг шүтэн бишрэх нь тэдний хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг”( Итгэлийн Тунхаг 1:11) хэмээн дээдэлсэн билээ.
Үүнтэй адил хандлагаар сүмийн ерөнхийлөгч Томас С. Монсон дэлхий даяарх хагас жил тутмын Ерөнхий чуулганы үеэр шашин шүтлэгүүдийн талаар илүү сайн ойлголттой болоход уриалж, “Би сүмийн гишүүдийг хаа явсан газраа бүх хүмүүст нинжин сэтгэлээр хандаж, хүндэтгэл үзүүлж байхад урамшуулмаар байна. Бидний амьдарч байгаа дэлхий олон янзын зүйлээр дүүрэн байна. Биднээс өөр итгэл бишрэлтэй хүмүүст бид хүндэтгэл үзүүлж чадах ба үзүүлэх ч ёстой юм” гэжээ (2008 оны 4-р сар, Ерөнхий чуулган дээр хэлсэн үг). Хожмын үеийн гэгээнтнүүд үнэн итгэгчдийг итгэлийн эрэлд болон хүн төрөлхтөнд үйлчлэх агуу ажилд тэнцэх нэгэн хэмээн хүлээн авдаг.
Сүмийн хамгийн дээд удирдах байгууллага болох Тэргүүн Зөвлөлийн гишүүн ерөнхийлөгч Дийтр Ф. Угдорф зөвхөн адилхан шашинтай нэгнийгээ биш харин бүх хүнийг хайрлах Бурханы хайрыг онцгойлон дурдаж, “Бид бүх шашны шударга үнэнч сүнснүүдийг мөн сайн мэдээний бүрэн дүүрэн байдалгүй хэрнээ Бурханыг хайрладаг хүмүүсийг хэзээ, хаана амьдарч байснаас нь үл хамааран хүндлэн дээдэлдэг. Бид тэдний амин хувиа хичээдэггүй, зоримог байдалд нь талархан, дуу хоолойгоо өргөж байна. Бид тэднийг ах, эгч, бидний Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд хэмээн тэврэн авдаг. … Тэнгэрлэг Эцэг маань бүх үндэстэн, хэлтний даруухан, чин сэтгэлийн залбирлыг сонсдог. Тэрээр Түүнийг эрэлхийлж, хүндэлж, Түүний зарлигуудыг дуулгавартай дагах хүсэлтэй хүмүүст гэрэл өгдөг” гэж тунхагласан юм (2008 оны 4-р сар, Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс).
Стокгольмын лютеран бишоп, Харвардын шашны сургуулийн профессор асан Кристэр Стэндал шашны ойлголтод гурван дүрмийг бий болгосон: (1) Та өөр шашныг ойлгохыг оролдож байгаа бол тэр шашны дайснуудаас нь биш харин итгэгчдээс нь асуух хэрэгтэй; (2) өөрийнхөө хамгийн сайныг тэдний хамгийн муутай нь бүү харьцуул; мөн (3) бусад шашинд байгаа дуурайж болох зүйлсийг олж мэдсэнэээр “ариун атаархал”-ын орон зайг үлдээ. Эдгээр зарчим нь итгэл найдварыг бий болгож, ирээдүйд хамтдаа энэрлийн ажил хийж болох боломжийг олгон, шашнуудын хоорондын харилцаанд дэмжлэг үзүүлдэг.
Дэлхийн сүнслэг болон материаллаг хэрэгцээ нь өөр өөр шашны хичээл зүтгэл болон хамтын ажиллагааг шаарддаг. Тэдгээр бүх шашин итгэгчдийн томоохон нийгэмлэгт үнэтэй хувь нэмэр болдог. Сүмийн эхэн үеийн төлөөлөгч Орсон Ф. Витнэй хэлэхдээ “Бурхан агуу хийгээд гайхамшигт ажлыг гүйцэлдүүлэхийн төлөө нэгээс илүү олон хүнийг ашиглаж байна. Хожмын үеийн гэгээнтнүүд бүгдийг хийж чадахгүй. Энэ нь тухайн хүмүүсийн хувьд хэт хүнд бэрх, асар том ажил юм” гэжээ. Тиймээс сүмийн гишүүд дэлхий даяар дэргэдээ буй өөр итгэлтэй хүмүүсийг дайснууд эсвэл өрсөлдөгчөө гэж үзэх биш харин дэлхийн сайн сайхны төлөө олон шалтгаанд хамтран ажиллах хамтрагчдаа гэж үзэх хэрэгтэй. Жишээ нь сүм 2011 оны 1-р сард болсон Колумбийн үер, хөрсний нуралтын үеийн хохирогчдод хувцас түгээхээр католик шашны байгууллага болох Эль Минуто дэ Диостай хамтран хүчээ нэгтгэж ажилласан. Цаашилбал 2010 оны 1-р сард Гайтид болсон газар хөдлөлтөнд өртсөн хүмүүст хоол хүнс, эмийн хангамж үзүүлэхээр АНУ-ын Лалын шашны халамжийн төвтэй хамтран ажилласан юм.
Өөр өөр шашны хүмүүс хамтран ажиллахдаа сургаалын талаар харилцан буулт хийх шаардлагагүй гэдгийг анхаарах нь чухал юм. Хэдий сүм нь шашны бие даасан байдлаа батлан, өөрсдийн сургаалын ялгааг мэдэрдэг ч энэ нь тэднийг энэрлийн ажилд бусад шашныхантай хамтран ажиллахад саад болж чадахгүй. Эдгээр хичээл зүтгэл нь олон нийтийн үнэ цэнэ дээр тулгуурласан байдаг. Христийн Цагаатгалын өөр нэг тайлбар нь “хөршөө өөрийн адил хайрла” гэсэн Христийн захиасыг бууруулж болохгүй. Тиймээс яг нэг цаг үед тусламж хэрэгтэй байгаа хүмүүст адилхан санаа зовж байгаагаа хуваалцан, энэрлийн тусламжийн хүчин чармайлт болон сургаалын зарчим хоёрыг тусад нь авч үзэх шаардлагатай байдаг. Сайн итгэлтэй хүмүүс бусад хүмүүндээ гайхамшигтай зүйлсийг бүтээхийн төлөө яг ижил итгэл бишрэлтэй байх шаардлагагүй.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм болон бусад шашны хоорондын хамтын ажиллагааны талаарх цөөхөн хэдэн жишээ болон түүхийг дор жагсаав:
Зохион байгуулсан үйл ажиллагаанууд
Кардинал Жоржийн Ютад хийсэн айлчлалыг Вэстэр бишоп магтав (2/26/2010)
Кардинал Жорж БЯИС дээр хэл яриан дахь шашны эрх чөлөөний талаар үг хэлэв (2/23/2010)
Түүхэн Солт Лэйкийн табэрнэклд жил бүр өөр өөр шашны хөгжмийн хүндэтгэлийн тоглолт болдог (2/22/2010)
Солт Лэйкийн табэрнэклд болох хөгжмийн хүндэтгэлийн тоглолтод сүмүүд нэгдэв (2/9/2010)
Солт Лэйкийн өөр өөр шашны хэлэлцэх бүлэг Ариун сүмийн талбайд концерт тоглов (2/13/2007)
Дээд хамба Алэкс Ж. Брунэтт Гэр бүлийн үнэ цэнэ шагналыг хүлээн авав (11/30/2010)
Оролцсон үйл ажиллагаанууд
Өсөн нэмэгдэж буй гишүүдэд хандахаар төлөөлөгчид дэлхий даяар аялдаг (9/27/2010)
2009 онд Дэлхийн шашин шүтлэгүүдийн парламент Мелбурнд цугларав (12/14/2009)
Сүм Казахстанд болсон Дэлхийн шашин шүтлэгийн чуулганд оролцов (7/22/2009)
Шашны байруудаар аялах нь ойлголцоход тусалдаг (7/31/2008)
Сүмийн сургаалууд
Төлөөлөгч Бостоны өсвөр үеийнхэнд хандан шашны эрх чөлөөний талаар ярив (7/17/2010)
Төлөөлөгч Бурханд итгэгчид хамтдаа ажиллах хэрэгтэй гэж хэлэв (5/28/2008)
Сүмүүдийн ялгаатай талуудыг хүндэтгэх нь (4/18/2008)
Сайн мэдээ – Дэлхий нийтийн итгэл (11/1991)
Бүх хүн төрөлхтний төлөөх Бурханы хайр (2/15/1978)
Хүмүүнлэгийн тусламж ба бусад үйлчлэл
Колумбид болсон үер, хөрс нуралтад сүм тусламж үзүүлэв (1/6/2011)
Пакистаны элчин сайд сүмийн удирдагчдыг Мормон хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархав (9/14/2010)
Хөрш хөршдөө тусалж байх нь (7/8/2010)
Сүм Солт Лэйкээс Самоа руу хүмүүнлэгийн тусламж илгээв (10/6/2009)
Mормоны болон Лалын шашны удирдагчид тусламжийн талаар хамтдаа хүчин зүтгэдэг (7/29/2009)
Индиана, Айова, Висконсин дахь үерийн хохирогчдод мормончууд тусламж илгээв (6/17/2008)
Оёдолчид орон гэргүй гэр бүлүүдэд туслахаар хөнжил оёв (3/21/2007)
Хьюстоны мормон өсвөр үеийнхэн хөршүүддээ гэнэтийн аюулд бэлтгэхэд нь туслав (10/25/2006)
Хожмын үеийн гэгээнтнүүд Ойрхи Дорнодод тусламж илгээв (7/27/2006)