Мэдээ мэдээлэл

Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл дахин зохион байгуулагдлаа

2018 оны 8-р сарын 1-ээс эхлэн ахлагч Дэвид Ф.Эванс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн шинэ ерөнхийлөгчөөр үйлчлэхээр болж, Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл дахин зохион байгуулагдлаа. Тэрээр Юта мужийн Солт Лэйкийн Юта хойд болон Юта өмнөд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлэхээр дуудагдсан ахлагч Рэнди Д.Фанкийн оронд томилогдож байна.

 

Ахлагч Петр Ф.Мэүрс ахлагч Эвансын нэгдүгээр зөвлөхөөр үйлчлэх ба ахлагч Дэвид П.Хөүмэр ерөнхийлөгчийн зөвлөлд шинээр орж ирж, хоёрдугаар зөвлөхөөр үйлчилнэ.

Ахлагч Хөүмэр 2018 оны 3-р сарын 31-нд Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжигдсэн бөгөөд уг дуудлагыг хүлээн авах үедээ Европын бүс дэх Далын гуравдугаар чуулгын гишүүнээр үйлчилж байв. Үүнээс өмнө буюу 2013 оноос 2014 он хүртэлх хугацаанд тэрээр Хойд Америкийн Зүүн хойд бүсийн Далын зургаадугаар чуулгын гишүүнээр үйлчилж байсан.

Ахлагч Эванс, Мэүрс, Хөүмэр нар Сүмийн ерөнхий эрх мэдэлтнүүдийн хувьд Тайваниас Пакистан, Монголоос Зүүн Тимор хүртэлх 22 улс, газар нутгийг хамарсан Азийн бүс даяарх гишүүдийг хүчирхэгжүүлж, урамшуулан дэмжихээр байнга аялах бөгөөд Хонконг дахь Азийн бүсийн төв байранд байрлана.

Дэлхийн хүн амын бараг тал хувь нь амьдардаг; маш олон янзын соёл, шашин шүтлэг бүхий том бүс нутаг дахь Сүмийн ажлыг хариуцаж ажиллах нь туйлын итгэл хүлээлгэсэн явдал юм.

Тэд “Бид Азийн хүн ардад хайртай” гэдгээ илэрхийлж, “Бид Есүс Христийн сургаал хүмүүсийн амьдралыг хэрхэн өөрчилж байгааг харсан бөгөөд дэлхийн энэ хэсэгт Их Эзэний нөлөөг нэмэгдүүлж, үүний төлөө ажиллахыг хүсэж байна” гэж хэлсэн.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.