Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл өөрчлөгдөн, Бүсийн ерөнхийлөгчөөр Ахлагч Рэнди Д.Фанк, одоо нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж буй Ахлагч Дэвид Ф.Эванс, хоёрдугаар зөвлөхөөр Ахлагч Петр Р.Мэурс нар тус тус томилогдлоо.
Ахлагч Мэурс нь бишоп, дээд зөвлөлийн гишүүн, гадасны ерөнхийлөгч, номлолын ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх, Бүсийн дал зэрэг олон дуудлагуудад үйлчилж байсан.
Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |
Сүмийн Ерөнхий эрх мэдэлтнүүд болон Далын гишүүдийн хувьд, ахлагч Фанк, Эванс, Мэурс нар Азийн бүсийн гишүүдийг хүчирхэгжүүлж, сүнслэгээр нөлөөлөхийн тулд үе үе аялах болно. Тэд сайн мэдээг номлох онцгой дуудлага, томилолттой бөгөөд энэ дэлхийд Христийн “онцгой гэрчүүд” болж үйлчилдэг.
“Азийн бүсийн Сүмийн гишүүдэд үйлчилж, тэдний дунд байх нь бидний хувьд онцгой завшаан билээ. Бид Ази тивийн хүмүүст хайртай. Сайн мэдээний зарчмуудыг сурч мэдэн, тэдгээрийн дагуу амьдардаг хүмүүсийн амьдралд сайн мэдээ ямар агуу өөрчлөлт авчирдагийг бид харсаар байгаа билээ” хэмээн Азийн бүсийн шинэ ерөнхийлөгчийн зөвлөл мэдэгджээ.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдлага нь газарзүйн бүс нутгуудад хуваарилагдан ажилладаг. Бүс тус бүрийг бүсийн ерөнхийлөгч, хоёр зөвлөхийн хамтаар удирддаг ба тэд Далын чуулгуудын гишүүн байдаг бөгөөд өөрсдийн томилогдсон бүсүүддээ амьдардаг юм.
Азийн бүс нь Тайванаас Пакистан, Монголоос Тимор-Лесте хүртэлх 22 улс орныг хамардаг ба төв удирдлага нь Хонг Конгд байрладаг.