Удирдагчийн намтар

Ахлагч Гари И.Стивэнсон

Ахлагч Гари И.Стивэнсон

Ахлагч Гари И.Стивэнсон 2015 оны 10-р сарын 3-нд Арван хоёр төлөөлөгчийн чуулгад дуудагдсан. Тэрээр Арван хоёрт дуудагдах үедээ Сүмийн тэргүүлэх бишопоор үйлчилж байсан бөгөөд энэ дуудлагадаа 2012 оны 4-р сараас хойш үйлчилж байв. Тэрээр 2008 онд Далын нэгдүгээр чуулгад дуудагдаж, Азийн хойд бүсийн ерөнхийлөгчөөр үйлчилсэн юм. Тэр Сүмд Японы Фукуока номлолд бүрэн цагийн номлогч, дээд зөвлөх, бишоп, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, Японы Нагояа номлолын ерөнхийлөгч, тойргийн ням гаргийн ангийн багш зэрэг дуудлагуудад үйлчилж байсан.

 

Ахлагч Гари И.Стивэнсон 2015 оны 10-р сарын 3-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгад дуудагдсан. Арван хоёр төлөөлөгчийн чуулга, 2015 оны 10-р сар. Ахлагч Гари И.Стивэнсон 2015 оны 10-р сарын 4-нд Ютагийн Солт Лэйк Сити дэх чуулганы төвд болсон ерөнхий чуулганы ням гаргийн үдээс өмнөх хуралдаан дээр үг хэлж байгаа нь. Сүмийн тэргүүлэх бишоп Ахлагч Стивэнсон 10-р сарын 3-нд Сүмийн шинэ төлөөлөгчөөр дуудагдав.

 Ахлагч Гари И.Стивэнсон Сүмийн удирдах байранд ач охиноо тэвэрч байгаа нь, 2015 оны 10-р сарын 3.

Тэрээр Юта мужийн их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд Айкон Хэлт & Фитнесс компанийг үүсгэн байгуулж, 2008 он хүртэл тус компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилласан байна. Тэр нийгэмд тустай үйл ажиллагаанд оролцож, удирдах зөвлөл болон зөвлөлдөх зөвлөлд ажиллаж байжээ.

Ахлагч Стивэнсон Ютагийн Каш Валлид өсч торнижээ. Тэрээр Леса Жин Хиглитэй гэрлэсэн ба тэд дөрвөн хүүгийн эцэг эх юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.