Удирдагчийн намтар

Ахлагч Дэвид Ф.Эванс

Ахлагч Дэвид Ф.Эванс 2005 оны 4-р сарын 2-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжин батлагджээ.

 

Тэрээр 2009-2011 онд Санваарын ба Номлолын албанд дэд гүйцэтгэх захирлаар үйлчилж байв. 2011-2015 онд Номлолын албаны гүйцэтгэх захирлаар үйлчилсэн. Мөн тэрээр Ариун сүмийн албанд гүйцэтгэх захирлын туслах байсан. Тэрээр одоо Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байна.

Ахлагч Эванс 1976 онд Ютагийн Их Сургуульд нийгмийн эрүүл мэндийн боловсролын чиглэлээр шинжлэх ухааны бакалавр, 1979 онд Бригам Янгийн Их Сургуульд хуулийн дэд эрдэмтний зэргийг тус тус хамгаалжээ. Тэрээр банкны хөрөнгө оруулалтын өмгөөлөгч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. 

Ахлагч Эванс Японд бүрэн цагийн номолол хийсэн бөгөөд бишоп, гадасны ерөнхийлөгч, Японы Нагояа номлолын ерөнхийлөгч (1998-2001), Азийн хойд бүсийн зөвлөх, ерөнхийлөгч зэрэг Сүмийн олон дуудлагад үйлчилж байсан.

Дэвид Фрьюн Эванс 1951 оны 8-р сарын 11-нд Юта, Солт Лэйк хотод төрсөн. Тэрээр Мари Дий Шэфэрдтэй 1973 оны 1-р сард гэрлэжээ. Тэд найман хүүхэдтэй.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.