Удирдагчийн намтар

Ахлагч Дэйл Г.Рэнланд

Ахлагч Дэйл Г.Рэнланд 2015 оны 10-р сарын 3-нд Арван хоёр төлөөлөгчийн чуулгад дуудагдсан. Тэрээр дуудагдах үедээ Далын нэгдүгээр чуулгын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан бөгөөд уг дуудлагадаа 2009 оны 4-р сарын 4-нд дуудагджээ. Мөн тэр Африкийн зүүн өмнөд бүсийн ерөнхийлөгчөөр үйлчилсэн.

 

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын Ахлагч Дэйл Г.Рэнланд. Арван хоёр төлөөлөгчийн чуулга, 2015 оны 10-р сар.

Ахлагч Рэнланд Ютагийн их сургуулийг анагаах ухааны бакалавр, магистрын зэрэгтэй төгсөөд улмаар Жонс Хопкинсийн эмнэлэгт анагаах ухаан, судалгаа шинжилгээний чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ. Тэрээр Ютагийн их сургуулийн анагаах ухааны профессор, Ютагийн эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлгийн (UTAH) зүрх шилжүүлэн суулгах хөтөлбөрийн эрхлэгчээр ажиллаж байсан.

Ахлагч Рэнланд Шведэд бүрэн цагийн номлогч, гадасны ерөнхийлөгч, бишоп, Бүсийн дал зэрэг сүмийн олон дуудлагад үйлчилж байсан.

Ахлагч Рэнланд 1952 оны 11-р сард Ютагийн Солт Лэйк Сити хотод төржээ. Тэрээр 1977 онд Рут Либбэрттэй гэрлэсэн бөгөөд тэд нэг охинтой.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.