Удирдагчийн намтар

Ахлагч Пэтр Ф.Мэурс 

 

Ахлагч Мэурс 1980 онд Монашийн их сургуулийг механик инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Тэрээр Австралийн ESSO-д инженерээр ажиллан газрын тос, байгалийн хий олборлолтыг хөгжүүлэх салбарт гар бие оролцсон.  Тэрбээр олон улсын инженерийн үйлчилгээ, төслийн менежментийн компани болох Worley Parsons Limited компанийг үүсгэн байгуулагчдын нэг юм. Тэрээр саяхныг хүртэл Fortescue Metals компанид төмрийн хүдрийн өргөтгөлийн төслийг удирдаж, ТУЗ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Ахлагч Мэурс нь салбарын ерөнхийлөгч, бишопын зөвлөх, бишоп, дээд зөвлөлийн гишүүн, дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөх, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, гадасны ерөнхийлөгч, номлолын ерөнхийлөгчийн зөвлөх ба Бүсийн Дал зэрэг олон дуудлагад үйлчилж байсан.

Петр Флетчер Мэурс 1956 оны 12-р сарын 21-нд Австралийн Виктория мужийн Варрнамбул хотод төрсөн. Тэрээр 1979 оны 1-р сард Максин Эвелин Тэтчертэй гэрлэжээ. Тэд дөрвөн хүүхдийн эцэг эх юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.