Удирдагчийн намтар

Ахлагч Роналд А.Расбанд

Ахлагч Роналд А.Расбанд нь 2015 оны 10-р сарын 3-нд Арван хоёр төлөөлөгчийн чуулгад дуудагдсан. Тэрээр 2005 оноос хойш Далын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байсан бөгөөд Арван хоёрт дуудагдах үедээ Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ерөнхийлөгчөөр үйлчилж байв. Ахлагч Расбанд 2000 оны 4-р сарын 1-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын нэгдүгээр чуулгын гишүүнээр дуудагджээ. Тэрээр Европын төв бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд зөвлөх, Ютагийн Солт Лэйк Сити бүсийн ерөнхийлөгч, ариун сүмийн албаны гүйцэтгэх захирлаар тус тус үйлчилсэн ба Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүний хувьд Хойд Америкийн баруун, баруун хойд, Ютагийн гурван бүсийг удирдаж байсан юм.

 

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын Ахлагч Роналд А.Расбанд. Арван хоёр төлөөлөгчийн чуулга, 2015 оны 10-р сар. Шинээр дуудагдсан төлөөлөгч Ахлагч Роналд А.Расбанд 2015 оны 10-р сарын 04-нд Ютагийн Солт Лэйк Сити дэх чуулганы төвд болсон ерөнхий чуулганы ням гаргийн үдээс өмнөх хуралдаан дээр үг хэлж байгаа нь.

 Ерөнхийлөгч Жэралд Коссэй, Бишоп Ричард С.Эжли, Ахлагч М.Рассэлл Баллард, Ахлагч Роналд А.Расбанд нар Ватикан дахь дэлхийн газрын зургийн өмнө. Ватиканд болсон хурал - Ахлагч Роналд А.Расбанд, Ахлагч М.Рассэлл Баллард, Кардинал Виллям Жосеф Левада, Бишоп Ричард С.Эжли, Ерөнхийлөгч Жэралд Коссэй. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхагийг өргөн барьж байгаа нь - Ерөнхийлөгч Жэралд Коссэй, Ахлагч Роналд А.Расбанд, Хамба лам Брайн Фаррэлл, Ахлагч М.Рассэлл Баллард, Бишоп Ричард С.Эжли, Ерөнхийлөгч Массимо Дэ Фэо.

Ахлагч Расбанд Ютагийн их сургуульд суралцжээ. 1995 онд Юта Валли их сургууль түүнд бизнес ба худалдааны хүндэт доктор цол олгосон байна. 1976 онд тэрээр Хантсман Контейнер компанид худалдааны төлөөлөгчөөр орсон ба 1987 онд Хантсман Кемикал корпорацийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа хариуцсан захирлаар томилогдсон юм.

Тэрээр 1996 онд Нью Йоркт номлолын ерөнхийлөгчөөр үйлчлэхээр Хантсман Кемикал корпорацийг орхих үедээ Төлөөлөн удирдах зөвлөлд нь ажиллаж байжээ.

Ахлагч Расбанд Дорнод мужуудын номлолд бүрэн цагийн номлогч (1970-1972), Ариун сүмийн талбайн номлогч хөтөч, бишоп, Сүмийн 150 жилийн ойг тэмдэглэх хорооны гишүүн зэрэг Сүмийн олон дуудлагад үйлчилж байсан. Тэрээр Нью Йоркийн хойд номлолыг 1996-1999 онд удирдсан.

Ахлагч Расбанд 1951 онд Ютагийн Солт Лэйк Сити хотод төрсөн. Тэрээр 1973 онд Мэлани Твичиллтэй гэрлэжээ. Тэд таван хүүхдийн эцэг, эх юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.