Мэдээ мэдээлэл

Бошиглогч Америкт арьс өнгөний талаар эв нэгдэлтэй байхад уриалж, Өнгөт Арьстнуудыг Дэмжих Үндэсний Холбоо (ӨАДҮХ)-ны удирдлагуудтай нэгдлээ

© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
    

Даваа гарагт Medium.com дээр тавигдсан нийтлэлд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон болон Өнгөт Арьстнуудыг Дэмжих Үндэсний Холбоо (ӨАДҮХ)-ны гурван удирдагч бүх америкчуудыг арьс өнгөний амар амгаланд хийгээд эв нэгдэлд хөтөлж чадах Христийн энгийн атлаа амаргүй үлгэр жишээг дагахад уриаллаа. Бошиглогчтой Дэррик Жонсон (ӨАДҮХ-ны ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал), Лэон Рассэлл (ӨАДҮХ-ны удирдах зөвлөлийн дарга), Санваартан Амос С.Браун (ӨАДҮХ-ны шашны асуудал эрхэлсэн дарга асан) нар нэгджээ.

Тэд “Арьс өнгөөр ялгаварлах үзэл, гадуурхал, ялгаварлал, үзэн ядалтын хариулт нь дан ганц засгийн газраас эсвэл хууль сахиулах байгууллагаас ирэхгүй гэдгийг бид санаа нэгдэн, тунхаглаж байна. Биднийхээс өөр амьдралтай хүмүүст зүрх сэтгэлээ нээн, жинхэнэ нөхөрлөлийн холбоог бий болгож, бид бүгд Бурханы хүүхдүүд учраас нэг нэгнийгээ ах, эгч дүүс хэмээн харвал шийдэл ирэх болно. … Америкчуудын хувьд нэгдэнэ гэдэг нь яг адил байна гэсэн үг биш. Бид бүгд ялгаатай өөр байдлыг хүндэтгэж сурах хэрэгтэй ” хэмээн бичжээ.

https://www.facebook.com/russell.m.nelson/posts/3032317456835670

Өнөөдөр би ӨАДҮХ-ны найзууд, удирдагчидтай хамтран арьс өнгөний тэгш байдлын талаар нийтлэл бичлээ.

Арьс өнгөөр ялгаварлах үзэл, гадуурхал, ялгаварлал, үзэн ядалтын хариулт нь дан ганц засгийн газраас эсвэл хууль сахиулах байгууллагаас ирэхгүй гэдгийг бид санаа нэгдэн, тунхаглаж байна. Биднийхээс өөр амьдралтай хүмүүст зүрх сэтгэлээ нээн, жинхэнэ нөхөрлөлийн холбоог бий болгож, бид бүгд Бурханы хүүхдүүд учраас нэг нэгнийгээ ах, эгч дүүс хэмээн харвал шийдэл ирэх болно.

Би та бүхнийг доорх холбоосоор ороод, энэхүү нийтлэлийг уншиж, үүнд туслахын тулд юу хийж болох талаараа эргэцүүлэн бодно уу хэмээн урьж байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.