Монгол үндэсний уламжлалт баяр болох Цагаан сарын баярыг тохиолдуулан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс зохион байгуулдаг "Цагаан сар ба угийн бичиг" үйл ажиллагаа өргөн дэлгэр болж өндөрлөлөө.
Уг үйл ажиллагаагаар дамжуулан гишүүдэд угийн бичгээ хөтлөх, үүний ач холбогдлын чухлыг танин мэдэхээс гадна өв соёлоо дээдлэн хүндэлж, суралцах боломжтой байдаг билээ. Энэ үүднээс ирсэн хүмүүсийн танин мэдэхүй болон үндэсний соёл, заншлаа дээдлэхэд туслах зорилготойгоор олон хөтөлбөрүүд уг арга хэмжээнд багтдагийн нэг Монгол үндэсний дээл хувцасны үзүүлбэр билээ.
- TsagaanSar.jpg
- TsagaanSar2.jpg
- TsagaanSar4.JPG
- TsagaanSar5.JPG
- TsagaanSar6.JPG
- TsagaanSar7.JPG
- TsagaanSar8.JPG
- TsagaanSar9.JPG
- TsagaanSar10.JPG
- TsagaanSar11.JPG
- TsagaanSar12.JPG
- TsagaanSar13.JPG
- TsagaanSar14.JPG
- TsagaanSar15.JPG
- TsagaanSar16.JPG
- TsagaanSar17.JPG
- TsagaanSar18.JPG
- TsagaanSar19.JPG
- TsagaanSar20.JPG
- TsagaanSar21.JPG
- TsagaanSar22.JPG
- TsagaanSar23.JPG
1 / 2 |
Үндэсний хувцасны ШОУ үзүүлбэрээр бид гэр бүлүүд, хүүхдүүд болон насанд хүрэгчдийн үндэсний сайхан хувцсаа гоёлын, энгийн, загварын гээд олон янзаар хараад зогсохгүй хувцсаа тансаг, хөгжилтэй, уламжлалт гэх зэрэг олон аргаар танилцуулж байгааг үзэж сонирхох боломжтой байснаас гадна энэ нь яахын аргагүй гишүүдийн хамгийн ихээр хүсэн хүлээдэг мөч болсныг тэнд цугласан олны үйл ажиллагаанд зориулан гоёж ирсэн дээл хувцас, нүүрэн дэх мишээлүүдээс нь тод харагдаж байсан юм.
Энэ удаад дөрвөн төрлөөр шалгаруулалт явагдсан ба хос дээлийн төрөлд Сэлэнгэ салбарын гишүүд болох Билгүүн, Март тэргүүлж хундан цагаан хонь, үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Энэ удаагийн хосын төрөлд бас нэгэн онцгой хос байсны нэг бол яах аргагүй Ананд, Золзаяа нар байсан билээ. Тэдний толгойн гоёлоос эхлээд хөлийн ул хүртэл монгол эсгийгээр өөрсдөө урласан хувцас эдлэл нь олны нүдийг хужирлаж байсан юм.
Ганцаарчилсан эмэгтэй төрөлд Энхжин (Баянгол тойрог) тодорсон билээ. Тэрээр уртын сайхан дуугаараа ая дууны дугараа барьж бидний сонорыг мялаасан төдийгүй түүний өмссөн хувцас, зүүсэн гоёл нь үнэхээр сэтгэл татам байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Харин ганцаарчилсан эрэгтэй төрөлд Налайх салбараас оролцсон Б.Очирбат маань эмээтэйгээ хамтдаа урласан, хөх торгон хантаазтай дээлээрээ тодорсон билээ.
Хамгийн сонирхолтой хэсэг болох англи хэлний сайн дурын багш нарын үзүүлбэрийг онцлох хэрэгтэй. Учир нь тэдэнд монгол дээл хувцас ямар сайхан зохиж байсан гээч. Өмссөн хувцсаараа гайхуулан баясах тэдэнд хаана ч өмсөөд явахад эвтэйхэн, шинэлэг загвар, шинэхэн соёл нь үнэхээр таалагдсан нь илхэн байсан юм.
Мэдээж үндэсний хувцастай үзүүлбэрийн хамгийн өхөөрдөм хэсэг бол бяцхан хүүхдүүдийн гоёл байлаа. Монголчууд бид өвгөдийнхөө өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээсээр ирсний нэгэн тод илрэл нь энэ буйза. Удахгүй болох сар шинийн баяраараа хотол олноороо үндэсний хувцсаараа гоёж, уламжлалаа хадгалан сайхан шинэлээрэй.