.jpeg)
Хувийн амьдрал
Ахлагч Өүкс Юта мужийн Прово хотын уугуул бөгөөд 1932 оны 8-р сарын 12-нд төрсөн. Тэр болон түүний талийгаач эхнэр Жюн Диксон Өүкс нар зургаан хүүхдийн эцэг эх юм. Жюн эгч 1998 оны 7-р сарын 21-нд нас барсан. Тэрээр Кристэн М.Макмэйнтэй 2000 оны 8-р сарын 25-нд Солт Лэйкийн ариун сүмд гэрлэсэн.
Тэр Бригам Янгийн Их Сургууль (1954) болон Чикагогийн Хуулийн Сургуулийг (1957) төгссөн. Тэрээр Чикагод хуульчаар ажиллаж, багшилж байсан ба 1971-1980 оны хооронд Бригам Янгийн Их Сургуулийн захирлын албыг хашсан. Тэрээр 1980-1984 он хүртэл Ютагийн Дээд Шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад төлөөлөгчийн дуудлагаа хүлээн авахаар ажлаасаа чөлөөлөгдсөн.
Ажил мэргэжил
Ахлагч Өүкс бизнес, боловсрол, энэрлийн хэд хэдэн байгууллагуудын албан хаагч болон удирдах зөвлөлийн гишүүн байсан. Тэрээр шашны болон хуулийн олон ном, нийтлэл туурвисан. 2013 оны 5-р сард Шашны эрх чөлөөний төлөөх Бэкэт сангаас түүний “шашны эрх чөлөөг хамгаалах эр зориг”-ийг үнэлж Кэнтэрбөри одонгоор шагнажээ.