Удирдагчийн намтар

Дийтр Ф.Угдорф 

Дийтр Ф.Угдорф 2004 оны 10-р сарын 2-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээр дэмжин батлагдсан.

dieter_f_uchtdorf_portrait.jpegDownload Photo

Ахлагч Дийтр Ф.Угдорф 2008 оны 2-р сарын 3-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дуудагдаж, 2018 оны 1-р сар хүртэл үйлчилжээ. Тэрээр 2004 оны 10-р сарын 2-нд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээр дэмжин батлагдсан ба 1994 оны 4-р сараас хойш ерөнхий эрх мэдэлтнээр үйлчилж байна. Ахлагч Угдорф өмнө нь Сүмийн олон дуудлагад үйлчилж байсны дотор гадасны ерөнхийлөгчөөр хоёр удаа мөн Герман дахь гадасны номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байв.

Ахлагч Угдорф 1940 оны 11-р сарын 6-нд Чехословакийн Остравад Карл болон Хилдегард Опелт Угдорф нарын гэр бүлд төржээ. 1947 онд түүний гэр бүл Германы Звикаудад Сүмийн гишүүн болцгоож, 1952 онд Франкфурт ам Майн руу дүрвэсэн юм. Тэрээр тэндээ механик инженерийн мэргэжлээр суралцжээ.

Мөн тэрээр 1959 онд Германы цэргийн нисэх хүчинд нэгдэж, сөнөөгч онгоцны нисгэгчээр зургаан жил алба хаасан. Люфтханза Эйрлансад нисгэгч болон гүйцэтгэх удирдлагад ажиллахдаа тэрээр Бойнг 737 болон 747, Эйрбас, DC-10 онгоцнуудад сургагч, шалгах ахлах нисгэгч болон мэргэшжээ. Тэрээр Аризона дахь Люфтханза нисгэгч бэлтгэх сургуулийн захирал, Люфтханзагийн нислэгийн бүх багийн тэргүүн, Люфтханзагийн нислэгийн үйл ажиллагааны ахлах дэд ерөнхийлөгч, ерөнхий нисгэгч зэрэг удирдах албан тушаал хашиж байсан. Мөн иргэний болон удирдах зөвлөлийн үүрэгт ажлуудад, тухайлбал Олон улсын агаарын тээврийн холбооны нислэгийн үйл ажиллагааны хорооны тэргүүлэгчээр үйлчилж байв.

Дийтр Угдорф, Харриэт Райх нар 1962 онд гэрлэсэн ба 2 хүүхэд, 6 ач зээ, 7 ачинцар, зээнцэртэй. Ахлагч Угдорфыг төлөөлөгчөөр дуудсанаас хойш Угдорфынхан Америкийн Нэгдсэн Улсад байнга оршин суух болсон.

Дийтр, Харриэт Угдорф хоёр агаар салхинд гарах болон урлагт дуртай, гэр бүлийнхэнтэйгээ хамт цагийг өнгөрөөхдөө хамгийн аз жаргалтай байдаг.