
Ахлагч Дэвид А.Бэднар 2004 оны 10-р сарын 7-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээр дэмжин батлагдсан. Ахлагч Бэднар Арван хоёрын чуулгад дуудагдахаасаа өмнө бишопоор болон гадасны ерөнхийлөгчөөр хоёр удаа мөн бүсийн төлөөлөгч, бүсийн ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн далын ерөнхий эрх мэдэлтнээр үйлчилж байв.
Ахлагч Бэднар 1952 оны 6-р сарын 15-нд Калифорнийн Өүкландад төрcөн. Тэрээр Өмнөд Германд бүрэн цагийн номлогчоор үйлчилж, дараа нь Бригам Янгийн Их Сургуулийг бакалавр, магистрын зэрэгтэй төгсжээ. Тэр бас Пурдугийн Их Сургуульд байгууллагын зан төлөв мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан.
Ахлагч Бэднар сургуулиа дүүргэсний дараа Тэксасын Технологийн Их Сургууль болон Арканса мужийн Их Сургуульд бизнесийн менежментийн профессороор ажиллаж байв. Дараа нь тэрээр 1997–2004 онд Айдахо дахь Бригам Янгийн Их Сургуулийн (хуучнаар Рикс коллеж) ерөнхийлөгчөөр үйлчилжээ.
Ахлагч Бэднар 1975 оны 3-р сарын 20-нд Солт Лэйк ариун сүмд Сюзан Кэй Робинсонтой гэрлэсэн бөгөөд тэд 3 хүүтэй.