Өнгөрсөн долоо хоногт Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллагын төлөөлөгчид баруун бүсийн гурван аймагт ажиллаж, орон нутгийн иргэдийн хэрэгцээ, хүсэлтийн дагуу сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл, хэрэгцээтэй зүйлсийг хандивлалаа. Энэхүү аяны хүрээнд Ховд, Увс, Завхан аймгийн хүүхдүүд, эрүүл мэндийн салбарынханд бодит дэмжлэг үзүүлсэн нь олон хүний сэтгэлийг дулаацуулсан сайхан үйл явдал болов.
Ховд аймагт хандивын аян өрнөв
Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Жаргалант сумын ЗДТГ болон Магсаржав багийн зорилтод бүлгийн хүүхдүүдэд зориулсан хичээлийн хэрэгсийг нутгийн удирдлагуудад гардуулж өгсөн билээ. Ингэснээр шинэ хичээлийн жилийг бяцхан сурагчид маань баяр хөөртэйгөөр угтах нөхцөл бүрдсэн юм.
Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт нярайн тоног төхөөрөмж
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн нярайн тасагт хүүхдийн эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэхэд зориулсан иж бүрэн тоног төхөөрөмжийн багцыг хүлээлгэн өглөө. Үүнд:
· Нярайн фото аппарат – 5 ширхэг
· Нярайн шарлалт хэмжигч – 5 ширхэг
· Нярайн жин хэмжигч – 5 ширхэг
· Чих, хамрын дуран – 5 ширхэг
· Ургийн зүрхний цохилт хэмжигч – 5 ширхэг багтсан бөгөөд эдгээр нь нярайн шарлалт болон бусад эрүүл мэндийн эрсдэлийг эрт үед нь оношлох, эмчлэх чухал боломжийг бүрдүүлэх юм.
| Temple Square is always beautiful in the springtime. Gardeners work to prepare the ground for General Conference. © 2012 Intellectual Reserve, Inc. All rights reserved. | 1 / 2 |