Medals-Plaza.jpg
Мэдээ мэдээлэл

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 2034 оны Өвлийн олимпыг зарласан явдлыг ихэд сайшаалаа 

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм өнөөдөр дараах мэдэгдлийг хийлээ: 

  

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 2034 оны Өвлийн олимпыг зохион байгуулах эрхийг авсан Солт Лэйк Ситид чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Бид энэхүү мэдээг баярлан тэмдэглэхийн сацуу сүүлд 2002 онд Ютад уг үйл явдал зохион байгуулагдсан үеийн эв нэгдэл, энх тайван, нөхөрлөлийг эргэн дурслаа. 


Бид дэлхий өнцөг булан бүрээс ирэх тамирчид, сайн дурынхан, зочдыг хүлээн авах ажилд 2034 оны Олимпыг дэмжин ажиллахад бэлэн байна. Сүм нь Солт Лэйкийг үйлчлэл, хамтын ажиллагаа, харилцан хүндлэлийн үнэ цэнийн бэлгэдэл бүхий хот болгохын төлөө хүчин чармайлт гаргадаг билээ. Сүмийн олон улсын төв цэгийн хувьд бид 2034 он ойртож буй энэ агшинд дэлхийг угтан авахаар орон нутгийн болон олон улсын аль аль түвшинд зохион байгуулагч нартай хамтран ажиллах болно. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.