
Сүмийн үйлчлэл
Ахлагч Кристофэр Х.Ким 2024 оны 4-р сарын ерөнхий чуулганы үеэр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхий эрх мэдэлтэн далаар дэмжигдсэн. Дуудлага хүлээн авах үедээ тэрээр Азийн хойд бүсийн далын дөрөв дэх чуулгын гишүүнээр үйлчилж байсан. Өдгөө тэр Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байна.
Ахлагч Ким нь Вашингтон Сиэтл номлолд бүрэн цагийн номлогч, дээд зөвлөх, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, гадасны ерөнхийлөгч зэрэг хэд хэдэн Сүмийн дуудлагад үйлчилсэн.
Ажил мэргэжил
Ахлагч Ким 1995 онд Бригам Янгийн Их Сургуулийг нийгэм судлалын бакалавр, 1997 онд бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй дүүргэсэн. Тэр олон улсын компанид хэд хэдэн гүйцэтгэх албан тушаалд ажилласан. 2005 оноос хойш Юнисити Интернэйшнл Инкд өөр өөр албан тушаалд ажиллаж байсан ба хамгийн сүүлд олон улсын зах зээл хариуцсан ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
Хувийн амьдрал
Кристофэр Хюнсү Ким 1965 оны 11-р сарын 18-д Өмнөд Солонгосын Тэгү хотод төрсөн. 1991 онд тэр Сонгми Кимтэй гэрлэсэн ба тэд дөрвөн хүүхдийн эцэг эх юм.