
Сүмийн үйлчлэл
Ахлагч Майкл Жон Ү.Тэ 2007 оны 3-р сарын 31-д Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхий эрх мэдэлтэн далаар дэмжигдсэн. Тэрээр өмнө нь Филиппин бүсийн далын гурав дахь болон найм дахь чуулгын гишүүнээр үйлчилж байсан. Бүсийн далын хувьд тэр Филиппин бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр мөн үйлчилсэн. Дараа нь тэр 2011-2013 оны хооронд Филиппин бүсийн ерөнхийлөгчөөр үйлчилсэн.
Сүмийн удирдах төвд байхдаа Хойд Америкийн баруун өмнөд бүсийг хариуцсан бүсийн туслах, Ариун сүмийн албаны гүйцэтгэх захирлын туслах зэрэгт үйлчилсэн. Тайваньд томилогдсоныхоо дараа тэрээр 2018 оны 8-р сараас 2019 оны 6-р сар хүртэл Филиппин бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилсэн. Тэрээр өдгөө Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилж байна.
Ахлагч Тэ Филиппиний Давао номлолд бүрэн цагийн номлогч, бишоп, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, дээд зөвлөх, номлолын ерөнхийлөгчийн зөвлөх, 2016 оны 7-р сараас 2018 оны 6-р сарын хооронд Тайваний Тайчун номлолын ерөнхийлөгч зэрэг хэд хэдэн Сүмийн дуудлагад үйлчилсэн.
Ажил мэргэжил
Ахлагч Тэ, Гэгээн Бэнилдийн Дэ Ла Салл Коллежид бизнесийн удирдлагын бизнес менежментийн бакалавр зэрэг хамгаалсан. Сүмийн бүрэн цагийн үйлчлэлийн дуудлагаа хүлээж авдаа тэрээр Филиппиний Манила ариун сүмийн протокол хөтлөгчөөр ажиллаж байсан.
Хувийн амьдрал
Ахлагч Майкл Жон Ү.Тэ нь 1965 оны 6-р сарын 25-д Филиппин Улсын Давао Дэл Сур мужийн Давао хотод төрсөн. Тэрээр Грэйс Мэй Вийдонтой 1989 оны 12-р сард гэрлэсэн ба тэд гурван хүүхдийн эцэг эх юм.