Удирдагчийн намтар

Нийл Л.Андэрсэн 

Нийл Л.Андэрсэн 2009 оны 4-р сарын 4-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээр дэмжин батлагдсан.

neil_l_andersen-official_portrait.pngDownload Photo

Ахлагч Нийл Линдэн Андэрсэн 2009 оны 4-р сарын 4-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүнээр дэмжин батлагдсан.

Ахлагч Андэрсэн Арван хоёр төлөөлөгчийн чуулгад дуудагдах үедээ Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлах гишүүнээр үйлчилж байжээ. Тэрээр 1993 оны 4-р сард 41 настайдаа Далын нэгдүгээр чуулгын гишүүнээр дуудагдаж байсан ба үүнээс өмнө Францын Борду номлолын ерөнхийлөгч, Флоридагийн Тампа гадасны ерөнхийлөгч зэрэг дуудлагат ажилд үйлчилж байв.

Ахлагч Андэрсэн 1975 онд Кэти Уиллямстай гэрлэсэн ба тэд 4 хүүхэд, 17 ач зээтэй.

Ахлагч Андэрсэн ах, эгч хоёр Америкийн Нэгдсэн Улсын гадна Европ, Өмнөд Америкт арван жил хамт үйлчилсэн юм. Тэрээр англи, франц, португал, испани хэлтэй.

Ахлагч Андэрсэн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүний хувьд Сүмийн Бразил, Номхон далай, Филиппин, Африкийн өмнөд, Африкийн төв, Азийн хойд, Төв Америк, Өмнөд Америкийн баруун хойд болон Хойд Америкийн төвийн бүсүүдийг өөр өөр цаг үед хариуцан ажиллаж байсан. Тэрээр Санваарын болон Гэр бүлийн гүйцэтгэх зөвлөл, Номлогчийн гүйцэтгэх зөвлөл, Ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөл болон Уялдаа зохицуулалтын гүйцэтгэх хорооны тэргүүлэгчээр ажиллаж байв.

Ахлагч Андэрсэн Ютагийн Логанд төрж, Айдахогийн Покателлогийн ойролцоох ферм дээр өссөн юм. Тэрээр Бригам Янгийн Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгсөж, Харвардын Их Сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Сургуулиа төгсөөд тэрээр Флоридагийн Тампад суурьшсан ба зар сурталчилгаа, үл хөдлөх хөрөнгийн хөгжил, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг бизнес эрхэлж байв.